• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Машин, 200 малтай, үл хөдлөхтэй 56 мянган иргэнийг хүнсний талоноос хасчээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/14/2022
in Онцлох мэдээ
0
Машин, 200 малтай, үл хөдлөхтэй 56 мянган иргэнийг хүнсний талоноос хасчээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох бичиг баримт болоод хүнсний талон авдаг өрхөд хяналт шалгалт хийжээ.

Aяныг зохион байгуулснаар 3700 гаруй зөрчил илрүүлж, 56 мянган иргэнийг хүнсний талоноос хассан байна.

Хүнсний талоны гол зорилго нь амьжиргааны баталгаажих түвшнээс бага орлоготой өдөр тутмын хоол хүнсний хэрэгцээгээ хангаж чадахгүй зорилтот бүлгийн хүмүүст олгох зорилготой. Гэтэл хүнсний талоныг маш олон хүнд олгосон тоон баримт байна. Тиймээс энэ асуудлыг засч залруулах тал дээр холбогдох яамнаас анхаарч ажиллаж байгаа аж.

Хөдөлмөр эрхлэх чадвартай хөдөлмөрийн насны амжиргааны боломжтой хүмүүсийг нийгмийн сангийн дэмжлэгээс хасах ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд Хүнс, тэжээлийн дэмжлэг олгох журамд өөрчлөлт оруулж амьжиргааны түвшинг тодорхойлох дата мэдээлэлд үндэслэж хасалт хийсэн байна.

Тухайлбал, 200-гаас дээш толгой малтай, олон машинтай, орон сууцтай зэрэг 56 мянган иргэнийг хасчээ.

Тодруулбал, гуравдугаар сарын эхний улиралд 9000 өрхийн  50 мянга гаруй  иргэнд хасалт хийжээ. Мөн иргэд сайн дураараа хүнсний талоноос татгалзаж байна. Үүнээс  хэмнэсэн хөрөнгө нь жилд дунджаар  таван тэрбум орчим төгрөг болж байгаа юм. Энэ мөнгийг зорилтот бүлэг рүү бусад хөтөлбөрт зарцуулах боломж бүрдэж эхэлжээ. Мөн хуурамч материал бүрдүүлж группд орсон 2000 хүнийг хассан байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийг шинэчлэн батлуулж, комиссын бүрэлдэхүүнийг бүрэн шинэчилсэн. Мөн бусад холбогдох журам, заавар, өвчний жагсаалтыг 2021 онд нэг бүрчлэн шинэчлэн баталж, мөрдүүлж байгаа аж. ХНХЯ-наас Хөдөлмөрийн чадвар алдалтыг улсын хэмжээнд шалгах ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, АТГ, цагдаагийн газар, ЭХМТК-той хамтран 2021 онд зохион байгуулсан.

Шалгалтаар 66 мянган хүнийг шалгаж, 3700 гаруй зөрчил илрүүлэн, 2000 хүний шийдвэрийг цуцалж, тэтгэврийн сангийн зардлыг 17 тэрбум төгрөгөөр хэмнэжээ.

Энэ ажлын үр дүнд улсын хэмжээнд 2020 оны байдлаар хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо 110.4 мянга буюу нийт хүн амын 3.4 хувь эзэлж байсан бол 2021 оны эцэст 105.6 мянга буюу 5000-аар буурч, нийт хүн амд эзлэх хувь 3.2 болжээ.

Previous Post

У.Хүрэлсүх: Хүнээ хөгжүүлье гэвэл хүнсээ хамгаалъя, хэдий болтол айлаас давс гуйх вэ

Next Post

Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг танилцууллаа

Next Post
Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг танилцууллаа

Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг танилцууллаа

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Монголын рок попын ертөнцийг Камертон манлайлж, “FM”-үүдийн хит парадын топ 10-т Камертоны 4 дуу зэрэг багтан өрсөлдөж байв
  • Эрүүл Шүд арга хэмжээг Хан-Уул дүүрэгт эрчимжүүллээ
  • БНСУ-ын КDCA буюу Өвчний хяналт сэргийлэлтийн агентлагийн дэмжлэгээр тохижуулсан ХӨСҮТ-ийн Шуурхай удирдлагын төвийн нээлт боллоо
  • Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.