• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Тэд хүүхэдгүй бөгөөд дөрвөн нохой, гурван мууртайгаа амьдардаг

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/12/2022
in Гадаад мэдээ
0
Тэд хүүхэдгүй бөгөөд дөрвөн нохой, гурван мууртайгаа амьдардаг

БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сок Ёлын тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд үе үеийн ерөнхийлөгчид уригдсанаас гадна шинэ төрийн тэргүүнийг үүрэгт албандаа орохыг үзэхээр 41 мянган хүн цуглажээ. Ерөнхийлөгч Юн Сок Ёл, тэргүүн хатагтай Ким Кеон Хи гуравдугаар сараас хойш анх удаа олны өмнө хамт гарч байгаа нь энэ аж. Өнгөрөгч саруудад гарсан томоохон дуулианд холбогдсоноос хойш олны анхаарлын төвд орохоос зайлсхийж байсан тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн талаар зарим баримтыг хүргэж байна. 


Уламжлалаа дээдэлсэн Солонгосын тэргүүн хатагтай нараас ялгаатай нь Ким Кеон Хи карьертаа анхаарч ирсэн. Гэрийн сайн гэрийн эзэгтэй, эхнэр байх нийтлэг жишгийг эвдсэн эмэгтэй юм Тэрбээр Кёнги их сургуульд урлагийн чиглэлээр суралцжээ. Их сургуулиа төгссөний дараа урлагийн боловсролоор магистрын зэргээ, дижитал контент дизайны чиглэлээр докторын зэргээ хамгаалсан байна.

Солонгосын ирээдүйн тэргүүн хатагтай 2009 онд “Кована Контент” урлагийн үзэсгэлэнг үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллажээ. Түүний удирддаг компани Альберто Жакометти, Марк Шагалл, Марк Ротко зэрэг томоохон уран бүтээлчдийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж байсан аж.

Солонгосын Ерөнхийлөгч эхнэртэйгээ 2012 онд гэрлэсэн юм. Тэд олон жилийн өмнөөс биенээ мэддэг байсан гэнэ. Гэрлэх үедээ Ким Кеон Хи 40 настай, Юн Сок Ёл 52 настай байжээ. Тэд хүүхэдгүй бөгөөд дөрвөн нохой, гурван мууртайгаа амьдардаг аж.

Тэргүүн хатагтай Ким Кеон Хиг Deutsch Motors-ын хувьцааг залилж авсан хэрэгт оролцож, дундаас нь их хэмжээний ашиг олсон хэмээн буруутгаж байгаа бөгөөд прокурорын байгууллага одоогоор уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм. Үүгээр ч зогсохгүй, #MeToo хөдөлгөөний талаар нэгэн YouTuber-тэй ярилцаж буй бичлэг энэ жилийн эхээр цацагдсан нь солонгосчуудын эгдүүцлийг төрүүлжээ. Тэрбээр эрчүүд эмэгтэйчүүдэд (хохирогчдод) мөнгө төлөөгүйгээс болж  #MeToo хөдөлгөөн гарч байна гэх агуулгатай зүйлс ярьсан нь ихээхэн шүүмжлэл дагуулжээ.

 Ким Кеон Хи 2018 онд өгсөн ярилцлагадаа “Нөхөр маань өндөр албан тушаал хашдагаас болж өөрийнхөө карьерыг орхиж, гэрийн эзэгтэй болохыг хүсэхгүй байна” хэмээн ярьж байсан боловч нөхрөө ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэний дараа The Korea Herald сонинд яриа өгөхдөө “Нөхрөө төрийн хэргийг амжилттай явуулахад нь туслах орчинг бүрдүүлэх нь эхнэр хүний хамгийн чухал ажил хэмээн бодож байна” гэжээ.

Previous Post

Гурил 160, элсэн чихэр 142, төмсний 88, махны 62 хоногийн нөөц байна

Next Post

НМХГ: “Эм Ди Си Пи“ компани мах экспортод гаргах зөвшөөрөлгүй нь тогтоогдлоо

Next Post
НМХГ: “Эм Ди Си Пи“ компани мах экспортод гаргах зөвшөөрөлгүй нь тогтоогдлоо

НМХГ: “Эм Ди Си Пи“ компани мах экспортод гаргах зөвшөөрөлгүй нь тогтоогдлоо

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Эрүүл Шүд арга хэмжээг Хан-Уул дүүрэгт эрчимжүүллээ
  • БНСУ-ын КDCA буюу Өвчний хяналт сэргийлэлтийн агентлагийн дэмжлэгээр тохижуулсан ХӨСҮТ-ийн Шуурхай удирдлагын төвийн нээлт боллоо
  • Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээ
  • Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.