• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

МАЛЧИН ЭМЭГТЭЙ Ч.ЦЭГМИД УЛААНБААТАР ХОТ ХҮРТЭЛ 790 КМ ЗАМЫГ ГҮЙЛТЭЭР ТУУЛАХААР ГАРААНААС ГАРЛАА

admin by admin
05/10/2022
in Нийгэм
0
МАЛЧИН ЭМЭГТЭЙ Ч.ЦЭГМИД УЛААНБААТАР ХОТ ХҮРТЭЛ 790 КМ ЗАМЫГ ГҮЙЛТЭЭР ТУУЛАХААР ГАРААНААС ГАРЛАА
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд дөрөвдүгээр багийн малчин эмэгтэй Ч.Цэгмид Улаанбаатар хот хүртэл 790 км замд холын зайн гүйлт хийхээр өнөөдөр буюу зуны тэргүүн сарын шинийн есний өдөр /2022.05.10/ Хавтгай улааны арын хондны хаваржаанаасаа гараагаа хийлээ.
Хөнгөн атлетикийн спортын мастер зэрэгтэй ахмад тамирчин, дөрвөн хүүхдийн ээж, малчин эмэгтэй Ч.Цэгмид нь Монголын малчдаа төлөөлөн анх удаа холын зайд гүйхээр шийдвэр гаргаснаас хойш бүтэн сар гаруйн хугацаанд бэлтгэл сургуулилтыг хангаснаар энэ өдөр ийнхүү замдаа гарч байгаа юм.
Түүний зорьсон үйл хэрэг, холын зайн гүйлтэд амжилт хүсэж аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Хишигбаатар, Бууцагаан сумын удирдлага, нутгийн малчин ард, үр хүүхэд ахан дүүс нь малын хотноос нь үдэн гаргалаа.
Малчин эмэгтэй өдөрт 30 км гүйснээр 06-р сарын 04-ний өдөр улсын нийслэл Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд очихоор тооцоолсон байна.
Тэрбээр бага залуу байхаасаа /1976 оноос хойш/ гүйлтийн спортоор хичээллэж, энэ хугацаанд холын зайн гүйлтээр 70 гаруй тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан түүхтэй. Энэ гүйлтийг Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой, Монгол улсын Гавьяат багш Н.Биндэръяагийн нэрэмжит Номгон сургуулийн 60 жилийн ойд зориулан мянган мэргэжлийн эзэн нийт малчдаа төлөөлөн хийж байгаа аж.
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд дөрөвдүгээр багийн Хавтгай улааны арын хондны хаваржаанаасаа Улаанбаатар хотод хүрэх 790 км замыг 25 өдөр гүйлтээр туулах түүнийг 40 орчим жил ханилсан хань Я.Хүрэлбаатар нь дэмжиж хамт яваа бөгөөд тамирчны биеийн байдалд хяналт тавих эмч дагалдан явах юм байна.
Previous Post

Өмнөговь Засгийн дарга Р.Сэддорж 14 сая төгрөгөөр ажилтнуудаа авлига авсан эсэх судалгаа хийлгэнэ

Next Post

П.Шүүдэрцэцэг: Тодоо итгэлийг минь хугалж, намайг хуурч чадсан ганц хүн

Next Post
П.Шүүдэрцэцэг: Тодоо итгэлийг минь хугалж, намайг хуурч чадсан ганц хүн

П.Шүүдэрцэцэг: Тодоо итгэлийг минь хугалж, намайг хуурч чадсан ганц хүн

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Асуулт: “Хурд”-ын дараагийн алхам юу вэ?
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.