УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэхээр Прокурорын байгууллагаас яригдаж байсан ч замаасаа С.Бямбацогт, Г.Дамдинням, Ч.Ундрам нар сугарч үлдлээ. Ор сураггүй байсан УИХ-ын бие даагч ганц гишүүн Норовын Алтанхуяг хүртэл “оймсоо гозолзуулахаар” орон тоо бөглөн орж ирсэн байх юм. 33 тэрбум төгрөг хувааж идсэн “Шадар гурван цэрэг” Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням гурваас ганцаараа Гонгорын Дамдинням сугарч үлдэж чаджээ. Өмнө нь Г.Дамдинням Боловсролын яаманд ажиллаж байхдаа 80 мянган ам.долларын асуудалд орсон ч гадаад руу “оргон зайлж” энэ дуулиан мартагдсан билээ. Гадаадаас асуудлаа шийдээд 2020 оны өмнөхөн “доктор” болоод, эрдэм сураад ирсэн аятай УИХ-д нэр дэвшин ялсан түүхтэй. Гэвч Хөгжлийн банкны 33 “тэрбумтан” гурван нөхрөөс ганцаараа үлдсэн Гонгорын Дамдиннямыг эртнээс эргүүлэн татаж чадахгүй гээд байсан олны үг ортой байж таарав. Учир нь 2000 оноос, оюутан байхаасаа МАН-ын байраар гүйсэн Г.Дамдиннямыг МАН-ын “хар архив”, их ч юм мэднэ гэлцдэг. Түүнийг 2004-2005 оны “их” иргэний хөдөлгөөний үеэр Ж.Батзандан, О.Магнай нарын өмнөөс сөргүүлэн тавьж, талбай дээр хуучин нэрээр хувьсгалт намын төлөө цайны ганц гонжоомоо гандтал жагссан залуу шүү дээ. Мөн түүнийг дотно найз МАН-ын генсек Д.Амарбаясгалан авч үлдсэн яриа гарч байна. Харин хамгийн их зээл тендерт хамрагддаг С.Бямбацогт гишүүн амиа аваад, сурсан зангаараа сугаран үлдэв. Угаасаа зайтай эр дээ.
Харин “Улаан” Чинбаа гэж алдаршсан “Өсөх зоос”-ын Чинбатын Ундрамд аавынх нь уулыг эргүүлж нураах шахаж олсон их мөнгө санаа тавьсан бололтой. Охиныхоо төлөө “нойргүй” хоносон хүн УИХ-ын гишүүнээс эргэн татуулахгүй гэж улаа эргэтэл гүйх нь тодорхой. Ямартаа ч нөхөн сонгууль Баянгол, Хан-Уулд гарах магадлал бий болж сурталчилгаа эхэлсэн гэх яриа гарчээ.
Бямбын Ренчин гуайн зээ хүү гэж гялалзсан сайхан залуу Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ирчихээд энэ их мөнгөнөөс 33 тэрбумыг зувчуулчихъя гэж бодсон бололтой. Ар сайтай босс хулгай хийдэг, авлига авдаг гэдгийг гадаадаас ирсэн Г.Амартүвшин гишүүн сайн ойлгоогүй явсны гай гарлаа. Амьдрал шударга биш, Монголд бүр шударга биш шүү дээ…
Discussion about this post