НАТО-гийн гишүүн болон гишүүн бус холбоотнуудтайгаа Орос Украйны асуудлаар сар бүр уулзалт хийж байхаар болжээ.
Герман улс Украйнд танк нийлүүлэхээр болсон байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен болон Батлан хамгаалахын сайд Украйнд очиж Зеленскийтэй уулзсанаар, цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээр тохиролцсон байна. Мөн Украйны цэргүүд Германд их бууны системийг ашиглах сургалтад хамрагдаж байгаа гэнэ.
АНУ Украинд илүү их зэвсгийн санхүүжилт олгохоо амласан. Үүнд дэвшилтэт зэвсэглэл, ялангуяа агаарын довтолгооноос хамгаалахад шилжихэд нь туслах зорилгоор 713 сая долларын санхүүжилт олгохоор болсон билээ. Пентагон саяхан Украинд АНУ-ын армийн хамгийн орчин үеийн 90 ширхэг танк, 183,000 их буу болон бусад боловсронгуй зэвсгийг өгөхөөр болсон байна.
Их Британи одоогийн байдлаар 4800 NLAW танк эсэргүүцэх пуужин, цөөн тооны Javelin пуужин зэрэг 200 мянга гаруй зэр зэвсгээр туслахаа мэдэгджээ. Франц “Цезарь” нэртэй хөдөлгөөнт танк илгээж байгаа бол Чех улс хуучин өөрөө явагч танкуудаа, Канад танк болон 40 км-ээс илүү зайг туулах чадвартай “Эксалибур” сумыг нийлүүлж байгаа юм байна.
Discussion about this post