• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн 4250 ам.доллар хандивлажээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/27/2022
in Нийгэм
0
Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн 4250 ам.доллар хандивлажээ
Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, дэд хурандаа Б.Ууганбаярын гурван настай охин У.Маргад нь тархины үрэвсэл хэмээх хүнд өвчнөөр шаналсаар байна. Энэхүү бяцхан охиныг БНСУ-д яаралтай мэс засал хийлгэх эмч нарын зөвлөгөө, саналыг ирүүлсэн бөгөөд эмчилгээний зардалд 450 сая орчим төгрөг нэн шаардлагатай байгаа аж. Иймээс Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хандаж, “Сайн үйлсийн аян”-д нэгдэх уриалгыг мөрдэс нэгт дайчин нөхөд нь гаргаад удаагүй байгаа юм.
Одоогоор Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн болон Тусгай хүчний цэргийн командлалын бие бүрэлдэхүүн нэг өдрийн цалингаа хандивласан талаарх мэдээлэл ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албанд ирээд буй.
Дээрх уриалгыг дэмжин, БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагааны 11 дүгээр ээлжид үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй хурандаа О.Заяат захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн 4250 ам.доллар хандивлажээ. Мөн мөрдэс нэгт офицерынхоо гэр бүлийг дэмжин, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй 20 гаруй штабын ажилтан, ажиглагч офицеруудын зүгээс 5 сая 855 мянган төгрөгийг ирүүллээ.
Энэхүү цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчдаас ирүүлсэн мөнгөн тусламжийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг өчигдөр дэд хурандаа Б.Ууганбаярт хүлээлгэн өглөө.
Ийнхүү уг “Сайн үйлсийн аян”-д нэгдэж, чин сэтгэлийн гараа сунгасан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цэнхэр дуулгатнууддаа талархал илэрхийлж, цаашдын албанд нь улам их амжилтыг бэлгэдэн ерөөе.
Монголын нийт ард түмэн, түүний дотор Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний дунд аливаа өвчин эмгэгт шаналсан нэгэндээ сэтгэлийн ихээхэн дэм үзүүлж, тэдэнд амьдрал хайрласан бодит жишээ маш олон байна.
Тиймээс “Сайн үйлсийн аян” цаашид ч үргэлжилж байгаа бөгөөд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас Тэвдэж явахад тэвнээр тусал” хэмээх ардын үгийг бэлгэшээн, энэхүү аянд идэвхтэй хамрагдахыг Та бүхэнд дахин уриалж байна.
ЗХЖШ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
Previous Post

Дональд Трамп ханхүү Харриг аймшигтай хэмээж, Меган тэр хоёрыг удахгүй сална гэв

Next Post

Путин сэргээшийн дуулианд холбогдсон Валиеваг өмөөрчээ

Next Post
Путин сэргээшийн дуулианд холбогдсон Валиеваг өмөөрчээ

Путин сэргээшийн дуулианд холбогдсон Валиеваг өмөөрчээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээ
  • Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Г.Амарсайхан: Намайг 8 сар суугаад гарч ирэхэд 7 хүн нас барсан, бүгд тараад явчихсан байсан. Гарсан сургаар бүгд эргээд ирсэн
  • Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.