Өмнөговь аймгийн өндөр албан тушаалтан 4 жилийн өмнө төрийн албанаас гарахдаа албаныхаа Lexus 470 машиныг актлуулаад 5 сая төгрөгөөр аваад гарсан. Сая эргээд нэг жилийн өмнө ажилд орсон ч хууль бус томилгоо гээд ажлаасаа чөлөөлөгдөхдөө амьдрах орчноо сайжруулна гээд 15 сая төгрөг аваад гарчээ. Хууль бусаар ажилллаад урамшуулал авах нь битгий хууль бусаар ажилласан цалингаа төрд төлөх ёстой биз. Төрд ажилласан улс энэ мэт давуу урамшууллаа анзаарахгүй ч паразитууд бол андахгүй. Өмнөговийн баячуудын хороолол гэгддэг Баянбулаг хороололд амьдардаг хүн амьдрах орчноо сайжруулна гэнэ. Ийм байж болдог юм уу. Төсвийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгө. Засаг даргын мөнгө гэж байдаггүй энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Татвар төлөгчдийн мөнгийг төр зөв зарцуулж, иргэд хяналт тавих үүрэгтэй.
Discussion about this post