Засгийн газар 2022 оны төсвийн тодотголын төслийг дагалдуулж Төрийн өмчийн хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд худалдах үндсэн чиглэлийг УИХ-д оруулж ирлээ. Үндсэндээ Засгийн газар өмч хувьчлалыг гурван чиглэлд буюу төрийн эзэмшлийн тодорхой хувийг олон нийтэд арилжаалах, ижил чиг үүрэгтэй төрийн өмчийн компаниудыг нэгтгэх, татан буулгах гэсэн чиглэлийг барьжээ.
НЭГ. Дараах компаниудын 34 хүртэлх хувийг хувьчилна
Дор нэр дурдсан 36 төрийн өмчит компанийн 34 хүртэлх хувийг олон нийтэд хувьчилж, төрийн эзэмшил 66 хувиас хэтрэхгүй байна. Олон нийтэд хувьцааг арилжихдаа нэг иргэн, хуулийн этгээд хамгийн ихдээ таван хувиас хэтрүүлэхгүй байхаар оруулж иржээ. Энэ нь улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн оролцоог хязгаарлах, хөрөнгийн тэгш бус байдлыг багасгах, бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох, шударга өрсөлдөөнийг хангахад чухал нөлөөтэй гэж үзсэн байна.
-
-
- Монголын хөрөнгийн бирж” ТӨХК;
- “Монголын цахилгаан холбоо” ХК;
- “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК;
- “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ;
- “Үндэсний давхар даатгал” ХК;
- “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК;
- “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК;
- “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК;
- “Дархан дулааны сүлжээ” ТӨХК;
- “Диспетчерийн үндэсний төв“ ХХК;
- “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК;
- “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК;
- “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК;
- “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК;
- “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК;
- “Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК;
- “Баянчандмань АЗЗА” ТӨХК;
- “Налайх АЗЗА” ТӨХК;
- “Архангай-АЗЗА” ТӨХК;
- “Багануур-АЗЗА” ТӨХК;
- “Булган-АЗЗА” ТӨХК;
- “Говь-Алтай-АЗЗА” ТӨХК;
- “Дархан-АЗЗА” ТӨХК;
- “Дорноговь-АЗЗА” ТӨХК;
- “Завхан-АЗЗА” ТӨХК;
- “Орхон-АЗЗА” ТӨХК;
- “Өвөрхангай-АЗЗА” ТӨХК;
- “Сэлэнгэ-АЗЗА” ТӨХК;
- “Талын зам” ТӨХК;
- “Төв-АЗЗА” ТӨХК;
- “Увс-АЗЗА” ТӨХК;
- “Харгуй” ТӨХК;
- “Хархорин-АЗЗА” ТӨХК;
- “Ховд-АЗЗА” ТӨХК;
- “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК;
- “Эрдэнэсант-АЗЗА” ТӨХК.
-
Төрийн банкны 20 хүртэлх хувийг олон нийтэд арилжаална
Дээрх компаниуд дээр Төрийн банк нэмэгдэнэ. Банкны тухай хуульд заасны дагуу Төрийн банк 2022 оны долдугаар сарын 1-нээс өмнө олон нийтэд хувьцаагаа санал олгож, нээлттэй хувьцаат компани болох учиртай. Тэгвэл Засгийн газраас Төрийн банкны олон нийтэд арилжаалах хувь эзэмшлийг тогтоожээ. Ингэхдээ Төрийн банкны төрийн эзэмшил 80 хувиас доошгүй, 20 хүртэлх хувийг олон нийтэ үе шаттай арилжаалахаар оруулж ирсэн байна.
ХОЁР: Дараах төрийн өмчийн компани, үйлдвэрийн газрыг нэгтгэнэ
Чиг үүрэг нь ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх арга хэмжээ авахыг Ерөнхий сайд ТӨБЗГ-ын дарга, холбогдох сайд нарт үүрэг болгожээ.
1. “Эрчим хүчний хөгжлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг нэгтгэн төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах
2. “Зам, тээврийн хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрыг нэгтгэн төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах
3. “Геологийн судалгааны төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “Геологийн төв лаборатори” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг нэгтгэн төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах,
4. Шинжлэх ухааны академийн харьяа Геологийн хүрээлэнг Үндэсний геологийн албатай нэгтгэх
5.“Бөртэ” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “Цагаан шонхор” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, болон төрийн байгууллагуудын харьяанд байдаг бүх төрлийн хувцасны үйлдвэрийн үйл ажиллагааг нэгтгэн төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани
6. “Монгол Ус” төрийн өмчит үйлдвэрийн газрыг Усны газартай нэгтгэх
ГУРАВ: Дараах компаниудыг татан буулгана, эсвэл бүтцийг нь өөрчилнө
Дараах ТӨҮГ, төрийн өмчит газруудыг татан буулгах, эсвэл бүтцийн өөрчлөлт хийхийг даалгажээ.
–“Радиотелевизийн үндэсний сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газар,
– “Хөдөө аж ахуйн бирж” ХХК,
-“Автоимпекс” ТӨХК,
-“Гермон газ” ХХК,
– “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ,
-“Спортын бэлтгэлийн төв” ТӨҮГ,
-“Буянт-Ухаа спортын ордон” ТӨҮГ,
-“Техник спортын төв” ТӨҮГ
Discussion about this post