• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Наадмын талбай, соёлын төв, спорт заал, усан бассейн зэрэг 425 төслийн зардлыг танана

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/19/2022
in Улс төр
0
Наадмын талбай, соёлын төв, спорт заал, усан бассейн зэрэг 425 төслийн зардлыг танана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхим он гарсаар 2022 оны төсөвт 2 ч удаа тодотгол хийхээр оруулж ирээд байна. Эхнийх нь цагаан сарын өмнөхөн Ахмадын тэтгэврийг нэмэхэд 637 тэрбум төгрөг зарцуулах хүрээнд эх үүсвэрийг Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгөөнөөс давсан орлого болон энэ оны төсөв тусгасан 123 төсөл арга хэмжээний зардлыг танах замаар зохицуулсан.

 Харин энэ удаагийн төсвийн тодотгол үнийн хөөрөгдлийг бууруулах, инфляцийг тодорхой түвшинд барих, хоёрдугаарт төсвийн бодлогын хувьд хэмнэлтийн горимд шилжих учир Төрийн хэмнэлтийн хуулийг оруулж ирэх, гуравдугаарт цэцэрлэгийн хүртээмж, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн асуудлыг шийдвэрлэхээр Төсвийн тодотгол хийж байна. Энэ хүрээнд улсын төсвийн 518.9 тэрбум төгрөгөөр хийгдэхээр төсөвт суулгасан нийт 425 төсөл, арга хэмжээний зардлыг танахаар болжээ.

Үндсэндээ 2022 оны шинэ хөрөнгө оруулалт нэг их наяд төгрөг. Үүний 50 хувь нь хасагдахаар болжээ.

НЭГ-2022 онд дуусах төслүүдийг ашиглалтад оруулах

Энэ төрлийн нийт 696 төслийг зогсоохгүйгээр цааш үргэлжлүүлнэ. Үүнд нийтдээ 803.2 тэрбум төгрөгийг зарцуулна. Задалбал:

-Сургууль 67

-цэцэрлэг  86

-эмнэлэг 34

-автозам 33

-эрчим хүч 20

-инженерийн дэд бүтэц 36

-нийгмийн хамгаалал 21

-бусад 361 төсөл

ХОЁР-Хэвийн үргэлжилж байгаа болон 2022 онд шинээр гэрээ байгуулсан төслүүдийн хэрэгжих хугацаа, төсөвт өртөг, санхүүжих дүнд өөрчлөлт орохгүй.

ГУРАВ-Нэн шаардлагатай бус төслүүдийг хэмнэх

Энэ төрлийн нийт 94 төслийн зогсоож, 103.8 тэрбум төгрөг хэмнэнэ.

Үүнд контор 6, наадмын талбай 3, соёлын төв 7, спорт заал, цогцолбор 3, усан бассейн 2, конторын тоног төхөөрөмж 18, конторын их засвар 12, айргийн өргөө 1, орон нийтгийн тохижилт 6, нийтийн эзэмшлийн зам талбай 3, бусад 33 төсөл…

ДӨРӨВ-Ажлын гүйцэтгэлтэй уялдуулан энэ онд ашиглалтад орох боломжгүй зарим төслүүдийн санхүүжих дүнг бууруулж хойшлуулах. Үүнд нийтдээ 331 төсөл 415.1 тэрбум төгрөгийг танана.  

Төсвийн тодотголын дээрхи задаргааг өчигдөр /2022.04.18/ УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар бүтэн өдөржин хэлэлцсэн. Ерөнхий сайд төслөө танилцуулчихаад гараад явчихжээ.  Энэ үеэр бүлгийн гишүүдийн уур амьсгал ч таатай байгаагүй. Өмнөх төсвийн тодотголоор 123 тэрбумаа хасуулчихсан гишүүд дахиад 425 төсөл хөтөлбөрийнхөө санхүүг хасуулж, тануулахад дуртай байхгүй нь тодорхой.

Хуралдаан 6 цаг үргэлжилж, бүлгийн гишүүд бүгд байр сууриа илэрхийлжээ. Бүгд л тойрогтоо хийлгэхээр тусгасан бүтээн байгуулалтаа хасуулж, тануулахгүй гэжээ. Бүр бүлгийн хуралдаанд огтхон ч суудаггүй Ц.Анандбазар хүртэл ирчихсэн Булган аймагт улсын төсвийн 3.8 тэрбумаар барих Айргийн өргөөнийхөө төсвийг тануулахгүй гэж эсэргүүцсэн гэнэ. Айргийн өргөө барих саналыг ард түмэн анхнаасаа дэмжээгүй, асар их дургүйцэж, зарим нь “Баянхонгорынхон ааруулын өргөө барь” гэх мэтээр шоолж хүлээж авсан юм. Тиймээс Анандбазарын айргийн өргөө гэх мэт ажлууд хасагдсан бол энэ төсвийн тодотголыг алга ташин хүлээж авахаар байна.

Previous Post

7.1 сая литр үнээний сүү бэлтгэн нийлүүлсэн 5,527 малчинд 3.6 тэрбум төгрөгийн урамшуулал олгов

Next Post

Викториа Бекхэм төрсөн өдрөөрөө 2260 фунт стерлингийн үнэтэй хослол өмсөв

Next Post
Викториа Бекхэм төрсөн өдрөөрөө 2260 фунт стерлингийн үнэтэй хослол өмсөв

Викториа Бекхэм төрсөн өдрөөрөө 2260 фунт стерлингийн үнэтэй хослол өмсөв

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Б.Чойжилсүрэн сайд өвөлжилтийн бэлтгэлийн талаар танилцуулав
  • ХАРАА ИХТ ХАР СҮЛД ШҮТЭЭН
  • Samsung-ийн чебол дуучин болов
  • Эрүүл мэндийн салбарт сүүлийн арван сарын турш хийгдсэн “ОНЦЛОХ” ажлууд
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.