• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар Оюутолгойн зэсийн баяжмалыг тээвэрлэж эхэллээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
03/14/2022
in Нийгэм, Онцлох мэдээ
0
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар Оюутолгойн зэсийн баяжмалыг тээвэрлэж эхэллээ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 километр хэвтээ тэнхлэгийн төмөр замын ажил 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр эхэлсэн. Энэ бүтээн байгуулалт дууссан бөгөөд 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдөр галт тэрэгний хөдөлгөөнийг нээж, туршилтын тээврийг эхлүүлэхэд бэлэн гэдгийг “Монголын төмөр зам” ТӨХК-аас мэдээлж байв.

Туршилтын тээврийг гуравдугаар сарын 8-ны өдөр эхлүүлсэн бөгөөд Оюутолгой компаниас зэсийн баяжмал ачсан анхны галт тэрэг Зүүнбаян, Сайншанд, Замын-Үүдээр дамжин БНХАУ-д хүрсэн байна. Тодруулбал, “Оюу толгой” ХХК-ийн 3200 тонн зэсийн баяжмалыг 50 галт тэргээр Замын-Үүд боомтод хүргэн, хил нэвтрүүлэн экспортод гаргажээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын гурав дахь арав хоногт Дорноговь аймагт ажиллаж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын нээлтийг албан ёсоор хийхээр төлөвлөжээ.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтэц буюу газар шороо, хиймэл байгууламжийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН ажилласан.

Тодруулбал, тус төмөр замын доод бүтцийн ажлыг Зэвсэгт хүчний 10 гаруй анги, туслан гүйцэтгэгч дотоодын 60 гаруй аж ахуйн нэгжийн 6,000 орчим алба, ажилчид 1.2 жилийн хугацаанд гүйцэтгэж, 2020 оны наймдугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн.

Харин төмөр замын дээд бүтцийн үндсэн бүрдэл хэсэг болох рейльс төмрийг угсрах, 2 үе балластыг дэвсэх, чигжих ажилд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн туслан гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб оролцож, 195 км, 221 км-ийн ажлыг тус тус хуваан гүйцэтгэжээ. Мөн төмөр зам дагасан 6 зөрлөг, 1 өртөөний барилгын ажлыг мөн Зэвсэгт хүчний ангиуд барьж дуусгасан байна.

Previous Post

Оросын тэрбумтан Владимир Потанин “Бид 100 жилээр ухарч 1917 ондоо очих болно” гэв

Next Post

Сураггүй болсон 24 настай эмэгтэйн цогцос Булганаас олджээ

Next Post
Долоон настай охиныг ээжийнх найз дагуулан явж буудалд хоносон байжээ

Сураггүй болсон 24 настай эмэгтэйн цогцос Булганаас олджээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.