• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“VIP VIETNAM”-ийн вьетнам засварчин орлогын 23 САЯ төгрөг авч зугтан явганаар хил нэвтрэх гэж байгаад баригджээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/16/2026
in Нийтлэл, Онцлох мэдээ
0
“VIP VIETNAM”-ийн вьетнам засварчин орлогын 23 САЯ төгрөг авч зугтан явганаар хил нэвтрэх гэж байгаад баригджээ

  Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэн Д /D / нь 2025 оны 12-р сарын 07-ны өдөр 21 цаг 40 минутад Монгол Улсаас БНХАУ руу чиглэлийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум хилийн …. дугаар тэмдгийг давж Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ. Тэрээр ийн мэдүүлжээ.

“…Би өөрийн ажилладаг вьетнам авто засварын эзэн болох Б.М-д сар болгон дөрвөн сая төгрөгг өгдөг.  2025 оны 01-р сараас хойш бүрэн өгч чадалгүй явсаар ойролцоогоор 50,000,000 /тавь сая/ төгрөгийн өртэй болсон. Өртэй бас ашиг орлого муу байсан учир  төлж дуусгах боломжгүй болсон. Ингээд өрнөөсөө зугтах зорилгоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэж оролдсон. Миний гадаад паспорт захирал Б.М-д байгаа тул өртэй учир явуулахгүй байх гэж бодоод паспортгүйгээр хил зөрчсөн. Би 2025 оны 11-р сарын 15-ны өдөр ажлаасаа нууцаар зугтаж гарсан. Хэд хоног зочид буудалд байрлаж байгаад 2025 оны 12-р сарын 05-ны орчим буудлаасаа гараад такси бариад жолоочид нь Замын-Үүд рүү явдаг машинд суулгаад өг гэсэн.  Замын-Үүдэд ирээд нэг хоног амраад газрын зураг харж байгаад явган алхаж хилийн зурвас руу явж байгаад саатуулагдсан …”

Харин захирал вьетнам засварчинаа орлогын мөнгө аваад зугтсан гэжээ.

“ … Би 2015 оноос хойш вьетнам авто засварын газар ажиллуулсан. Вьетнам улсын мэргэжил сургалтын төвд захиалга өгч төгсөгчдөөс нь Монгол руу авч ажиллуулдаг. Тэр ажилчдаа С6 ангиллын буюу хөдөлмөр эрхлэгчийн визээр авч ирж ажиллуулдаг. Одоогийн байдлаар манай компани 15 вьетнам засварчид ажиллаж байгаа. Одоо болсон асуудал дээр гэвэл Вьетнам улсын иргэн Д /D / нь Газарчин сургуулийн хажууд Дако сервисийн урд талд VIP VIETNAM засвар нэртэй манай салбарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дээр нэмэх нь засварын ажил хийснээрээ урамшуулал авч дунджаар 3,000,000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн асуудал гаргаагүй найдвартай, ажилдаа чамбай залуу байсан. Харин 2025 оны 11 дүгээр сарын дундуур машин засварын урьдчилгаа, орлого болох 23 сая төгрөг аваад ажил дээрээс гэнэт алга болсон. Хайхад нэг буудалд байгаа бас өөр граж дээр очсон гэх мэт сураг дуулдсан. Би найзуудаар нь дамжуулаад хүрээд ир гэж хэлүүлсэн. Сураг нь гараад байсан учраас ирэх байх гэж найдаад цагдаа болон Гадаадын иргэн харьяатын газарт мэдэгдээгүй. Харин 2025 оны 12-р сарын 09-ний өдөр тагнуулаас надтай холбогдож манайд ажиллаж байсан Д /D /-ыг хилээр баримт бичиггүй хууль бусаар гарах гэж байгаад баригдсан гэж мэдэгдсэн. 9-р сарын хавьцаа манайд ажилладаг нэг вьетнам залуу бас мөнгө, өр ширний асуудлаас болоод амиа хорлосон хэрэг гарсан. Тийм учраас энэ хүнийг цаашид хариуцаад явахад хүндрэлтэй байна, дахин зугтахгүй гэсэн баталгаа алга …”

Шүүх вьетнам засварчинг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хоёр сая төгрөгөөр торгожээ.

Previous Post

МИНЖИЙН ХАНГАЙН МААХАЙ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “VIP VIETNAM”-ийн вьетнам засварчин орлогын 23 САЯ төгрөг авч зугтан явганаар хил нэвтрэх гэж байгаад баригджээ
  • МИНЖИЙН ХАНГАЙН МААХАЙ
  • “Уолл Стритийн шулам” Хетти Грин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.