• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Оросын төмөр замын түүх 1830-аад оноос эхэлдэг

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
03/13/2022
in Гадаад мэдээ
0
Оросын төмөр замын түүх 1830-аад оноос эхэлдэг

Орос улсад төмөр замтай болсон түүх 1830-аад оноос эхэлдэг. Анх 1834 онд Австрийн инженер Франц фон Герстнер гэгч Орос улсын Засгийн газрын урилгаар ирэхдээ эзэн хаан Николай I-д бараалхаж, төмөр замтай болохыг зөвлөсөн гэдэг. 1835 онд эзэн хааны садан төрлийн Алексей Бобринский төмөр зам барих ажлыг санхүүжүүлэхээр хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулсан гэнэ.

Улмаар, 1836 онд эзэн хаан зарлиг буулган хаан суурингийн төмөр зам барих ажлыг эхлүүлснээр 1837 онд анхны 27 км төмөр зам ашиглалтад орсон түүхтэй. 1842 оны хоёрдугаар сарын 14-нд Москва-Петербургийн төмөр зам барих тухай эзэн хаан Николай I-ийн зарлиг гарч, 1851 онд 650 км зам ашиглалтад оржээ. Анхны зорчигчийн галт тэрэг энэ замыг 21 цаг 45 минутын хугацаанд туулсан байдаг. Одоо бол цахилгаан галт тэргээр дөрөвхөн цаг л туулж буй. Төмөр зам барих туршлага жилээс жилд нэмэгдсээр Транссибирийн гол замыг 1891 оны 5 дугаар сарын 31-нээс 1916 оны аравдугаар сарын 18-нд барьж дуусгав. Энэ төмөр зам 1917 онд дэлхийн хамгийн урт зам /9288,2 км/ байлаа.

Дэлхийн I ба иргэний дайны үед Орос улсын төмөр замын харгуйн 60 хувь, хөдлөх бүрэлдэхүүний 90 хувь нь эвдэрч сүйдсэн байна. 1928 он гэхэд л 1913 онд гүйцэтгэж байсан ачаа тээврийнхээ хэмжээнд дөнгөж хүрсэн байлаа.

1941-1945 оны эх орны их дайны үед төмөр замын тээвэр асар их үүрэг гүйцэтгэжээ. Фронтод цэрэг зэвсэг хүргэх, үйлдвэр байгууллага, хүн амыг ар тал руу нүүлгэн шилжүүлэх зэрэгт 20 сая вагон ачаа тээвэрлэсэн гэдэг. Дайны үед зөвлөлтийн нутаг дээр хаясан бүх бөмбөгийн 44 хувь нь төмөр замыг чиглэсэн байв.

1956 онд ЗХУ сүүлчийн паровозоо үйлдвэрлэсэн бол 1984 онд электровоз, тепловозын зүтгүүрт бүрэн шилжжээ. 1984 оноос Байгаль-Амарын төмөр замын хөдөлгөөнийг эхлүүлжээ.

Ахмад инженер Ж.Лхагва

Previous Post

Өсвөр наснаасаа олны танил болсон М.Өлзийсайхан ээж болжээ

Next Post

Хятадад дахин халдвар дэгдэж, 10 сая хүн тусгаарлагджээ

Next Post
Хятадад дахин халдвар дэгдэж, 10 сая хүн тусгаарлагджээ

Хятадад дахин халдвар дэгдэж, 10 сая хүн тусгаарлагджээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Б.Чойжилсүрэн сайд өвөлжилтийн бэлтгэлийн талаар танилцуулав
  • ХАРАА ИХТ ХАР СҮЛД ШҮТЭЭН
  • Samsung-ийн чебол дуучин болов
  • Эрүүл мэндийн салбарт сүүлийн арван сарын турш хийгдсэн “ОНЦЛОХ” ажлууд
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.