• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

6 жилийн хугацаанд 200 км зам тавьж чадахгүй, нийслэлд ажилладаггүй усан оргилуур барилаа

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
02/24/2022
in Улс төр
0
6 жилийн хугацаанд 200 км зам тавьж чадахгүй, нийслэлд ажилладаггүй усан оргилуур барилаа
Ардчилсан намаас долоо хоног бүрийн Пүрэв гарагт зохион байгуулдаг 4/11 хэвлэлийн бага хурал болж, Хөгжлийн банк болон Ардчилсан намын тамгатай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Уг хурлын үеэр АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр: “Хөгжлийн банкны асуудал дээр нэг сонин зүй тогтол яваад байна. 2012-2016 оны хооронд Хөгжлийн банкнаас зээл олгох асуудлыг УЗ биш УИХ, Засгийн газраар орж шийдвэр гарч олгодог байсан. МАН үнэмлэхүй олонх болсныхоо дараа үүнийг өөрчилсөн. Яах гэж өөрчилсөн бэ? гэхээр сонгуулийн мөнгөө хийх, УИХ-ын гишүүн, сайд дарга болсон хүмүүс өөрсдийн хамаарал бүхий хүмүүсээ санхүүжүүлэх зорилготой байсан.
2017 онд Хөгжлийн банкны тухай хуулийг өөрчилж, ТУЗ шийдвэр гаргаж зээл олгодог болгосон. Үүний дараагаас л завхрал эхэлсэн. Бараг 2 их наяд шахуу төгрөгийн зээл Засгийн газрын баталгаагүй олгогдсон байна гэж ажлын хэсгийн ахлагч нь ярьж байна. Сүүлийн 6 жил эрх барьж, төрийн бүх эрхийг авчихаад, одоо гэнэт ухаан орсон мэт дуугарч буй нь эрх баригч намын тавьж буй жүжиг.
Сүүлдээ үүнийг АН-руу чихэх гэж оролдож буй инээдтэй. Та нар одоо хожуу сэхээрээд хэрэггүй. Яагаад гэвэл энэ та бүхний зуурсан баас. Та нарын тарьсан гай. Мөн МАН шударга ёсыг тогтооно гэж гоё ярьсан. МАН-ын хяналтын хороо гэж мундаг шударга байгууллага байдаг гэдгийг сая мэдлээ. Шүүх ч хэрэггүй юм байна. Хууль, хяналтын байгууллага ч монголд хэрэггүй болчихсон юм байна. МАН-ын хяналтын хороо байхад нийгмийн шударга ёсыг тогтоочих юм шиг байна. Их гайхалтай шийдвэр гаргах юм болов уу? гэсэн чинь улстөрийн карьер нь дуусаж байгаа, өөрийнх нь намд ямар ч хэрэггүй болчихсон хүмүүсийг хөөсөн нэр зүүгээд л болчих юм байна. Ингэж шударга ёсыг тогтоодоггүй юм.
МАН засаг барих хугацаанд Монгол төрийн нэр хүнд шалан доор ортлоо унасан шүү. Энэ нэр хүндийг босгох нь та нарын ажил. Энэ нэр хүндийг сенсаци тарьж биш ажил хийж босгодог юм. 200 км зам тавьж чадахгүй байна. 6 жилийн хугацаанд Улаанбаатар хотод ажилладаггүй усан оргилуур барьлаа. Өөр юм хийсэнгүй. Ажил хийж чадахгүй байгаа сайдаа хөөж явуулах эрх нь Ерөнхий сайдад байгаа. УИХ-ын нөлөө байхгүй. Ерөнхийлөгч ямар ч хамаагүй. Санаачлагаа гартаа ав, Ерөнхий сайд аа! Ажлуудаа хий. МАН-ын удирдлагууд өмнөөс чинь ажлыг чинь хийдэг байж таарахгүй. Энэ буруу жишиг шүү.” гэв.
Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг:
-Ардчилсан нам гуравдугаар сард багтаж, ээлжит бус Их хурлаа хийнэ. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын үндсэн дүрмийн 5.22 5.1. зүйлд зааснаар “Дотоод сонгуулийн хороо тухайн их хурлыг зохион байгуулна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэн И.Мөнхжаргал Ардчилсан намын даргын сунгааг зарлаж байна гэх худал мэдээлэл тараасан. Ардчилсан намын тамгын шүүх хурал энэ сарын 16-нд болсон. Уг шүүх хурлаар Ц.Тувааны нэхэмжлэлтэй тамганы асуудал шийдэгдэж, хүчингүй болж С.Эрдэнэ гэдэг хүний тамга хүчинтэй гэсэн шийдвэр эцэслэн гарсан.
Гэтэл Ц.Тувааныг төлөөлсөн Дотоод сонгуулийн хорооны И.Мөнхжаргал гэх этгээдийн тэмдэглэл хүчин төгөлдөр бус гэдгийг шүүхийн тэмдэглэлд үлдсэн байгаа. Шүүх хурлаас хойш хэрэвзээ АН-ын дотоод сонгууль болон намын даргын сунгаа хүчин төгөлдөр бус тамга тэмдгээр явбал АН-ын дотоод асуудлаас хальж, эрүүгийн хариуцлага хүлээх болно. Тийм учраас үүгээр хууль бус үйл ажиллагаа явуулах гэж буй этгээдүүдэд анхааруулж, мэдэгдэл гаргасан.
Хуулийн зөвлөх Г.Батбаяр:
-Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн С.Эрдэнэд олгосон Ардчилсан намыг хүчингүй болгох, мөн Ц.Туваанд хадгалагдаж байсан гэх тамгыг хүчингүй болгосон захиргааны актыг сэргээх маргаан жил гаруй хугацаанд шүүх дээр болсон. Энэ асуудал 2022 оны хоёрдугаар сарын 16-нд тамгыг олгосон болон хүчингүй болгосон захиргааны актуудыг түдгэлзүүлэх хүсэлтийг эцэслэн шийдвэрлэж хэрэгсэхгүй болгосон. Энэ хүрээнд Ц.Туваанд байгаа тамгыг ашиглах боломжгүй болсон ч гуравдугаар сарын 3-нд намын шинэ даргыг томилох Дотоод сонгуулийн хорооны сунгааг зарлаж байгаа нь хууль зөрчиж байна. Тийм учраас бид Авлигатай тэмцэх газар хандах эрхийг нээж өгсөн. Бид хүлээцтэй хандаж ирсэн. Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригийг Сахилгын хороонд өгсөн.
Previous Post

Михаил Ходорковский: Путин Украины эсрэг дайн эхлүүлсэн. Энэ бол хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг

Next Post

Сеня, Марина хоёр буюу жүжигчин Сергей Лавыгин, Анна Бегунова нар хос байжээ

Next Post
Сеня, Марина хоёр буюу жүжигчин Сергей Лавыгин, Анна Бегунова нар хос байжээ

Сеня, Марина хоёр буюу жүжигчин Сергей Лавыгин, Анна Бегунова нар хос байжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.