• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

С.Бямбацогт, Г.Амартүвшин, А.Сүхбат, М.Билэгт нарын МАН-ын 8 гишүүнд албан тайлбар ирүүлэхийг үүрэг болгосон

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
02/18/2022
in Улс төр
0
С.Бямбацогт, Г.Амартүвшин, А.Сүхбат, М.Билэгт нарын МАН-ын 8 гишүүнд албан тайлбар ирүүлэхийг үүрэг болгосон

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралджээ. Уг хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.

Тус хорооны дарга Б.Баярбаатар “МАН-ын дүрэмд орсон сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. Намын гишүүн нь цаг хугацаанаас үл хамаарч  авлига албан тушаалын гэмт хэрэгт буруутай нь шүүхээр тогтоогдож, ял шийтгэл эдэлж байсан бол намын сонгуульт албан тушаалт нэр дэвшихгүй, улс төрийн дэмжлэг авахгүй, улс төрийн бүх сонгуульд нэр дэвших боломжгүй болгосон.

Энэхүү дүрмийн нэмэлт өөрчлөлтийг ес хоногийн өмнө Улсын дээд шүүх бүртгэгдсэн. Намаас гарсан тухай асуудлын талаар эхэлж хэлэлцлээ.

Албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон зэрэг зүйлчлэлээр ял шийтгэл сонсоод, энэ хугацаа нь дуусаагүй зарим гишүүнийг намаас гарсанд тооцсон. УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг МАН-ын гишүүнчлэлээс гарсанд тооцлоо” гэлээ.

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар 

Хөгжлийн Банкны асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ сарын 28-ны дотор дүрмийн зүйл заалтыг зөрчсөн намын гишүүдийн судалгааг гаргаж ирүүлэхийг үүрэг болгож байгаа. Намын гишүүд холбогдох хууль хяналтын байгууллагаас ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн тодорхойлолт хавсаргадаг болсон.

Хэрэгт холбогдоод шийдэгдээгүй, шалгагдаж байгаа намын гишүүдийн асуудал бий. Гэмт хэрэгт холбогдсон намын гишүүд намаас түдгэлзэх хүсэлтээ өөрсдөө ирүүлэх ёстой. Энэ 30 хоногийг өнөөдрөөс эхлэн тоолно.

Хөгжлийн Банкны зээлтэй холбоотой асуудалд намын нэр бүхий хүмүүс холбогдсон. УИХ, Хөгжлийн Банкан дээр ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байгаа. Хууль хяналтын байгууллага дээр МАН-ын гишүүд Хөгжлийн Банктай холбоотой асуудлаар яллагдагчаар татагдсан мэдээлэл байхгүй байна. Хяналтын ерөнхий хорооноос уг зээлийн асуудлаар нэр холбогдсон хүмүүсийн тус бүрийн нэрээр албан хүсэлтийг хууль хяналтын байгууллагуудад явуулахаар шийдвэрлэлээ.

Хуулийн байгууллагууд хамтарч ажиллан лавлагааг цаг хугацаа алдалгүй гаргаж өгнө гэдэгт итгэж байна. Ажлын гурав хоногт багтаан албан тайлбар ирүүлэхийг найман гишүүнд үүрэг болголоо.

  1. УИХ-ын гишүүн С.Бямбацогт,
  2. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
  3. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
  4. УИХ-ын гишүүн Г.Дамдинням
  5. УИХ-ын гишүүн асан М.Билэгт
  6. УИХ-ын гишүүн асан А.Сүхбат
  7. Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн
  8. НИТХ-ын төлөөлөгч асан Ш.Үнэнбат нарт үүрэг болгосон.

Хууль хяналтын байгууллагад яллагдагчаар татагдсан тохиолдолд 30 хоногийн хугацаанд намын гишүүнээс түдгэлзэх өргөдлөө ирүүлэхийг тогтоолд тусгалаа. МАН-ын дүрэмд 300 гаруй гишүүдийн санал туссан. Нэг ч гишүүнд ялгавартай хандах боломжгүй.

Хяналтын ерөнхий хороо Хөгжлийн Банктай холбоотой асуудлыг хэлэлцэж эхэллээ гэж ойлгож болно. Шинээр нөхцөл байдал үүсвэл Хяналтын ерөнхий хороо хариуцлагын асуудалд анхаарал хандуулна” гэлээ.

Previous Post

О.Баасанхүү: Х.БАТТУЛГА, Ц.ЭЛБЭГДОРЖ НАР САЙН ДУРААРАА ШАЛГУУЛАХ ЁСТОЙ…

Next Post

Гэрчийг сүрдүүлсэн үндэслэлээр “Капитал“ банкны захирал асан А.Ариунболдыг цагдан хорилоо

Next Post
Гэрчийг сүрдүүлсэн үндэслэлээр “Капитал“ банкны захирал асан А.Ариунболдыг цагдан хорилоо

Гэрчийг сүрдүүлсэн үндэслэлээр “Капитал“ банкны захирал асан А.Ариунболдыг цагдан хорилоо

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.