• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Дайчин Вангийн хүрээ” Булган аймгийн төвд байсан буддын шашны хийд

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
02/07/2022
in Соёл урлаг
0
“Дайчин Вангийн хүрээ” Булган аймгийн төвд байсан буддын шашны хийд
Түшээт хан аймгийн Дайчин Чин вангийн хошууны нутаг буюу одоогийн Булган аймгийн төв Булган уул, Гурван Ачуут гол хэмээх газар Манжийн Энх-Амгалангийн хорин дөрөвдүгээр /1685/ онд байгуулагджээ. Тус хийд нь 27 дацан, 30 орчим дуган, жас, 1500 орчим лам хуврагатай, Ар Монголын шашин мөргөл, худалдааны томоохон төв болж байсан.
Тус хийдэд 1693 онд Дашпэлжээ аймаг, 1697 онд Самданчойлин аймаг 1709 онд Пунцагтуваанлин аймаг, 1721 онд Дашчойлон аймаг, 1733 онд Дашчойнхорлин аймаг, 1807 онд Гиваапэлжээ аймаг, 1830 онд Дондовлин, Чойнхорлин хоёр аймаг, 1892 онд Онгаддаржаалин аймаг тус тус байгуулагджээ. Харин 1749 Жанчивлан дацан, 1779 онд Цанид дацан, 1788 онд Мамба дацан, 1796 онд Пунцаггэжээ дацан, 1803 онд зүүн жүд дацан, 1807 онд Зурхай дацан, 1866 онд Гандандамбаалин сүм, 1871 онд Гүнрэг дацан, 1873 онд баруун Жүд дацан, 1913 онд Үржиндэчлин дацан байгуулагдсан.
Эдгээрт цаг цагийн олон хурал хурахын дээр хавар намар хоёр цагийн аграмбын дамжаа, найман хоног жасаа хурал хурна. Харин Зурхайн дацанд олон зүйлийн хурал цаг цагт хурахын дээр жасаа хурал нэг зуун тавин хоног, Зээрэмбийн мяндагийн дамжаа зургаа хоног хурна. Мөн 1876 онд Диваажин буюу Жаргалын орон гэдэг нэртэй сүмийг хиймэл уулан дээр байгуулж, 1904 онд сүрлэг үзэсгэлэнтэй цагаан суврагыг бүтээжээ.
Үүнээс гадна тус хийдэд орос, хятад, монгол худалдаачдын худалдааны нэлээд том төв байв. Дайчин вангийн хүрээ нь хүн ард олонтой хөл хөдөлгөөнтэй багагүй хот байсан тухай XIX зууны эцэс, ХХ зууны эхээр тус нутгаар дайрч гарсан худалдаачид, жуулчдын тэмдэглэлд бичсэн байна. 1937 онд тус хийдийг нураан зарим барилга дацанг сургууль, авто бааз, агуулах зэрэгт ашиглах болсон ба 1990 оноос дахин хурал номын үйл ажиллагааг сэргээн, сүм хийдийг барьж байгуулж, Диваажингийн сүмийг сэргээн засварлаж байна. (С.Чулуун, Н.Маралмаа)
Previous Post

ХАЛХ ЭХНЭР ДЭЭЛ

Next Post

“Эрдэнэт үйлдвэр” 45 тэрбум төгрөгөө Хотын даргын хамаарал бүхий банкинд хадгалуулжээ

Next Post
“Эрдэнэт үйлдвэр” 45 тэрбум төгрөгөө Хотын даргын хамаарал бүхий банкинд хадгалуулжээ

"Эрдэнэт үйлдвэр" 45 тэрбум төгрөгөө Хотын даргын хамаарал бүхий банкинд хадгалуулжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.