Энэтхэгийн нэгэн жижиг хотын бүх нохойг сармагчны сүрэг алж устгасан хэрэг гарчээ. Энэтхэгийн Мумбай хотоос зүүн зүгт 500 км зайтай оршдог, 5,000 орчим оршин суугчтай Лавул хотод энэ хэрэг гарсан байна.
Өнгөрсөн сард сармагчнууд тааралдсан нохой бүрийг хөөж бариад өндөр мод, барилгын дээрээс унаган алж эхэлсэн гэнэ. Хэсэг нохой нэг сармагчны моншийг барьсны дараа ийм үзэгдэл гарах болжээ.
Нэг сар орчим үргэлжилсэн “өшөө авалт”-ын дараа Лавун хотын бараг бүх нохой устсан байна. Хотын иргэд сармагчнуудын аллагыг зогсоохын тулд орон нутгийн байгаль хамгаалах газраас тусламж хүссэн ч дийлээгүй гэнэ. Харин ч сармагчнуудын үйлдэлд саад хийх гэсний улмаас хүмүүс хариу халдлагад өртөж байжээ.
Сармагчингийн зан авирыг судалдаг Буфаллогийн их сургуулийн дэд профессор Стефани Поиндекстер “Өшөө авах үзэгдэл сармагчнуудын дунд түгээмэл ажиглагддаг. Тэд ихэнхдээ жинхэнэ буруутныг биш, түүнтэй холбоотой гуравдагч этгээд рүү халдах замаар өшөөгөө авдаг нь судалгаанаас харагдсан” гэж тайлбарласан байна.
Макака сармагчны тоо толгой хэт өсөж, нутгийн иргэдийн эд зүйлсийг хулгайлах явдал нэмэгдсэн тул Малайзын тусгай хамгаалалттай газрын захиргаа жил бүр хэдэн мянган сармагчныг устгадаг болсон байна.
Discussion about this post