Хөл хорионы үед хүүхэд л хэлмэгддэг. Коронавирусээр халдварлагсдыг дотооддоо гарч хөл хорио тогтоосонтой холбоотойгоор захын хороололд амьдардаг, архины хамааралтай аав ээжүүдийн хүүхдүүд хүнд нөхцөлд байна. ГБХЗХГ-ын ГБХХХГ-ын даргын хэлснээр гэр хороололд аав ээж нь архи ууж, хүүхдээ хайхралгүй эзгүй хаяж орхиод асуудал гарсаар байна. Түр хамгаалах байрууд бага насны хүүхдүүдээр дүүрч, ачаалал нь хэтэрч хэдэн хүүхэд хамгааллын ажилтнууд туйлдаж эхэлжээ. Ганцхан хоногийн дотор 86 хүүхэд, 4 насанд хүрсэн хүн гээд нийт 90 МОНГОЛ УЛСЫН иргэн амь насаа хамгаалуулахаар ханджээ. Хүүхдийн төлөө ажилладаг нийгмийн ажилтнууд энэ онцгой цаг үед амсхийх завгүй ажиллаж байна. Ар гэр, үр хүүхдээ орхиж хаа байсан тэр уулын энгэрт, хаа байсан тэр хотын захад эрх нь зөрчигдөөд дуудлага мэдээлэл өгсөн хүүхдүүдийн араас явж байна. Ягл ОНЦГОЙ, ЦАГДАА, ЭМЧ нар шиг. Тэд маань их цөөхүүлээ. Улсын хэмжээнд энэ салбарт ердөө 700 гаруй хүн л ажилладаг.
Хүүхдийн тусламжийн утас-108 дугаарт ирсэн хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ энэ. Сургууль, цэцэрлэг түр зогссон энэ үед эцэг, эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа улам чангатгахыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Анхааруулж байна
-Хүүхдийн тусламжийн утас-108
-Мэдээлэл хүлээн авах, зөвлөгөө өгөх-107
-Гэмт хэрэг зөрчлийн мэдээлэл авах-102
Discussion about this post