Солонгос улсад 1987 оноос хойш 34 жилийн дараа таван ихэр хүүхэд мэндэлжээ. Сөүлийн их сургуулийн эмнэлгээс мэдээлснээр ихрүүд өчигдөр /11.18/ үдэш 22 цагийн үед мэндэлсэн байна. Ихрүүдийн дөрөв нь охин нэг нь хүү гэнэ. Ихрүүдийг эсэн мэнд төрүүлэхийн тулд эмэгтэйчүүдийн тасаг, наркозын тасаг, хүүхдийн тасгийн нийт 30 гаруй эмч, сувилагч ажилласан байна.
Солонгос улс ард иргэддээ олон хүүхэдтэй болох уриалга гаргаж Чанвон хотод 3-аас дээш хүүхэд гаргасан иргэнд 100 сая вон, Асан хотод хүүхэд гаргавал байраар хангах, мөн эцэг, эхчүүдэд хүүхэдтэй болсны амралт өгч 6 сая воны тэтгэмж өгөх журмууд хэрэгжиж байгаа аж.
Коронагаас болоод нас барсан хүний тоо, шинээр төрсөн хүүхдийн тооноос давсан болохоор солонгосчууд 5 ихэр хүүхдийг ихэд билэгшээж байна.
Discussion about this post