• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Ханхүү Уильям дүүгээ Меган Марклтай гэрлэхэд дургүйцэн бухимдаж байжээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
11/13/2021
in Гадаад мэдээ
0
Ханхүү Уильям дүүгээ Меган Марклтай гэрлэхэд дургүйцэн бухимдаж байжээ

Их Британийн ханхүү Уильям дүү Харригийнхаа хуримын үеэр их бухимдаж, түүний ирээдүйд санаа зовж байжээ. Энэ тухай биеийн хэл судлаачид судлан тайлбарлажээ.

Ханхүү Харри 34 насанда өөрөөсөө гурван насаар эгч, нөхрөөсөө салсан америк жүжигчин бүсгүйтэй гэрлэхэд дэлхий даяараа тэднийг хайр дурлалыг сонирхсон юм. Ээжээсээ эрт хагацсан Харри эгчмэд жүжигчин бүсгүйд амархан автаж, нэг жилийн дотор гэрлэсэн. Одоо хааны гэр бүлээс тусдаа Америкт амьдарч байгаа нь эхнэрийнх нь нөлөө гэж болно.

ТБиеийн хэл судлаачид ханхүү Уильям дүүгийнхээ хуриман дээр биеэ хэрхэн авч явсныг нь дүгнэжээ. Биеийн хэл судлаач Хесус Энрике Росас Уильямыг Харригийн хуримын үеэр сэтгэл зовниж, бухимдсан байсан гэж дүгнэж буйгаа хэлээд “Кембрижийн гүнгийн биеэ авч яваа байдал нь олон хүн түүнийг ажиглаж байгаагаас болж сандарсан зүйл огт биш. Тэр багаасаа олны хараанд ил өссөн, хаана ч биеэ авч явж чадна. Ухаалаг Уильям дүүгийнх нь амьдрал бартаатай байх болно гэдгийг мэдэж байсан. Биеийн хэлэмжээрээ тэр энэ бүгдийг нууж чадаагүй” гэж онцолжээ.

Биеийн хэл судлаачийн хэлж буйгаар ханхүү Уильям дүүтэйгээ хамт хуримын ёслол болох сүм рүү орохдоо хөдөлгөөн нь хязгаарлагдаж, толгой нь үргэлж доошилж, гар нь чангарч, суларч байжээ.

Ах, дүүс зэрэгцэн суух үеэр Уильям өөр тийшээ харж, эрүүгээ чангалсан бөгөөд заримдаа толгойгоо хөдөлгөхгүй ч нэг нүдээрээ Харри руу харж байжээ. Хэрвээ хүн хажуу тийшээ харахын тулд зөвхөн нүдээ ашиглаж байвал энэ нь бухимдал, тухгүй байдал болон бусдын анхаарлыг өөр рүүгээ татахгүй байхыг хичээсний маш тодорхой шинж байдаг гэж биеийн хэл судлаач Хесус Энрике Росас ярьсан байна.

Ханхүү Уильям мөн уруулаа жимийж, шүлсээ хүчтэй залгиж байсан нь түгшсэний шинж тэмдэг гэж биеийн хэл судлаач өгүүлсэн талаар Росаса Express-д мэдээлжээ.

 Харри, Меган хоёр Англиас явахаар шийдэхэд ханхүү Уильямын нөлөө их байсан талаар шинжээчид бичдэг. Уильям тэднийг хатан хааны ордны эрх, үүргээсээ татгалзахад хүргэсэн байж магадгүй аж.

Ханхүү Уильям бүх зүйлээрээ дүүгээсээ ялгардаг билээ. Тэрбээр Кейт Миддлтонтой гэрлэхээсээ өмнө олон жил үерхэж, түүнийг удаан хугацаанд ордны дэг жаягт сургасан бөгөөд Кейт ч британичуудын хайрыг хурдан татсан.

Уильям дүүдээ яаран хуримаа хийхгүй байхыг зөвлөж байжээ. Тэрбээр Мегантай амьдрахад амаргүй гэдгийг мэдэж байжээ. Харин Харри ахыгаа сонсоогүй байна. Тэр эхнэрээ бүхий л таагүй яриа, шүүмжлэлээс хамгаалж, угсаа язгуурт гэр бүл, хэргэмээсээ ч татгалзаж чадахаа харуулсан билээ.

Previous Post

“Дижитал”-ын Эрка 41 насандаа 8 хүүхдийн аав болох нь

Next Post

Мино хамраа засуулав

Next Post
Мино хамраа засуулав

Мино хамраа засуулав

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
  • Японы цог жавхлант эзэн хаан Монгол Улсад айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийв
  • М-СИ-ЭС ГРУПП МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
  • Японы эзэн хааны бэлэг хоёр сармагчингийн түүх
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.