МУСТА Баярын Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр олны хэл ам, нүд харцан дор нэг гэртээ орсноос хойш дөрвөн он улирч, гурван хүүхдийн аав ээж болжээ. Хувийн амьдралаа нэгдүгээрт тавьж, гурван жаахан хүүхдээ өсгөж бойжуулах том үүрэг хариуцлагатай залуус энэ хооронд уран бүтээлээ хойш тавьсангүй. Үе үе олны таалалд нийцсэн дуу гаргаж, шинэ уран бүтээлийг нь хүлээдэг үнэнч сонсогчидтой хос дуучин болж чаджээ. Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёрын анхны хамт дуулсан дуу “Хосын ятга” дууг youtube-д 2018 оны 8 дугаар сарын 18-нд анх оржээ. Түүнээс хойш 9 сая 600 мянган удаа “тоглуулжээ”. Энэ нь Монголдоо хамгийн их сонссон дуунд тооцогдоно. Мөн дуучин Х.Мөнгөнцэцэгийн МУСТА Т.Дэлгэрмөрөнтэй хамтран дуулсан “Хайрын дээд хань минь” дууг 8 сая шахам сонссон амжилттай.
Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёрын хамтарч “төрүүлсэн” дуу, уран бүтээлийг нь тогтмол 1 саяас дээш хандалттай байдаг нь ихээхэн эрэлттэй хос дуучин болсныг илтгэнэ. Тухайлбал Болд, Мөнгөнцэцэг хоёрын дуулсан “Чи минь байгаа хойно” дууг 2 сая удаа иргэд сонирхон үзэж сонссон байна.
Discussion about this post