Асашёорюү аварга анхны хань Г.Тамираас 2014 онд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулан салснаас хойш олон жил гоонь эрийн амьдралаар амьдарсан. Энэ үедээ Б.Лагшми гэх 1992 онд төрсөн эмч бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой байсан ч тэд удалгүй салсан юм. Харин 2018 оны наадмаар М.Отгонцэцэг гэдэг бүсгүйтэй хамт наадамлаж, 2020 оны эхний өдөр фэйсбүүктээ М.Отгонцэцэг гэдэг бүсгүйтэй гэрлэсэн гэсэн статустай болгож, хэд хоног олонд үзмэгр болгож, албан ёсоор ханьтай болсноо зарласан. Тэд нэг хүүхэдтэй. М.Отгонцэцэг одоо Аса аваргын компанийг удирдаж, компанийх нь хувьцаа эзэмшигч болсон. Аса аварга үе үехэн олны нийтийн сүлжээнд М.Отгонцэцэгийнхээ зургийг тавьдаг. Мөнхтунгалагийн Отгонцэцэг хэмээх энэ бүсгүй 1994 онд төрсөн. Аса аваргаас 14 дүү цэл залуухан бүсгүй. М.Отгонцэцэгийн сүйн, гэр бүлтэй болсны шинж бөгжийг харвал эд мэддэг хүн үнийг нь хэлж чадна. Аса аварга залуухан амрагтаа хөл алдаж байгаа нь, ханьтай болсны баталгаа болгож зүүж өгсөн бөгжийг нь харвал мэдэгдэнэ.
Discussion about this post