Гаалийн ерөнхий газраас Гаалийн байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээлж байна. БНСУ-аас 5,9 кг алт оруулж ирэх гэж байсан зөрчлийг илрүүлжээ. Үүнд холбогдох 18 этгээдийг шалгаж байна. Хилийн хоригийг нээснээр иргэдийн гадагшаа гарах хөдөлгөөн нэмэгдсэн. Гэвч тухайн улсын гаалийн хууль дүрмийг зөрчих хандлага их байна. Тиймээс тухайн улсад нэвтрүүлгийг хориглосон эд зүйлсийг судалж мэдэж байж авч явах хэрэгтэй байна гэв.
Алт мөнгөн эдлэлийг бараа гэж үзнэ. Гэхдээ боловсруулаагүй түүхий эдийг заавал хяналтын дагуу мэдүүлэгт бүртгүүлж байж нэвтрүүлдэг. Өмнө нь Замын үүд дэх гаалийн газраар 2019 оны 10 сарын 17 ны өдөр Монгол улсын иргэн Т.Г нь өөрийн гар тээш болон биедээ 2.735 кг алт нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлж байсан юм. Гаальд голчлон гарч буй зөрчил нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа эд зүйл болох түүх соёлын дурсгал, алт, мөнгө, валютын зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж байгаа аж. III сарын 3-нд Канад улсын иргэн хилээр буюу “Буянт-Ухаа” боомтоор гарах үедээ 31.3 грамм 37.8 сая төгрөгийн өртөгтэй алт байж болзошгүй шар өнгийн металийг нэвтрүүлэхийг завдсан баригдсан юм.
Discussion about this post