Барилгын суурийг 2006 онд тавьсан. Гэтэл Баянзүрх дүүргээс манай барилгын суурьтай тулгаад дөрвөн компанид газар олгосон байсан юм. Энэ нь 16 давхар бүхий дөрвөн блок орон сууцны барилга байсан. Газар давхацсаны улмаас бид тухайн компанитай зөвшилцөөд, хамтарч ажиллахаар болж, ажлаа эхэлсэн. Тухайн газарт дулааны шугам барихаас эхлээд их ажил хийсэн. Гэтэл эцэст нь өндөр барилга барих боломжгүй боллоо. Төсөл хэрэгжүүлэгч компаниас тэр хавийн оршин суугчдын 80 гаруй хувиас зөвшөөрлийн гарын үсэг авсан гэж бидэнд хэлсэн. Улмаар кино театр, ээж театр, ногоон байгууламж бүхий үйлчилгээний төв хамт баръя гэх санал тавьсан. Тухайн санал нь таалагдсан учир бид уг төслийг танилцуулсан. Төслөө хотод танилцуулахад амаар дэмжсэн. Гэвч уг байгууламжийг яагаад эсэргүүцээд байгааг ойлгохгүй байгаа” гэсэн юм.
“Алхана трейд” ХХК-ийн дэд захирал Н.Ганболд “Саран ээж” нийгэмлэг тухайн газарт музейн анхны суурийг тавьсан. Манайх тус нийгэмлэгийн авсан газрын дэргэд залгаа газар авсан байсан. Тухайд үед “Саран ээж” нийгэмлэг барилгын компаниудад хамтран ажиллах санал тавьсан. Барилгын суурийг тавьсан боловч санхүүжилт байхгүйгээс үүдэн барилгын ажил нь зогссон байсан. Улмаар бид хамтран ажиллахаар болж, барилгынхаа 800 мкв талбайд “Ээж музей”-н хэсгийг оруулахаар тохиролцож, бүх зөвшөөрлөө авсан байсан.
Бидний барилга барих гэж байсан энэ газарт ургамал, ногоо сайн ургадаггүй байсан. Энэ газрын ойр орчмын барилгыг барихдаа үлдэгдэл материал, хог хаягдлыг овоолсон байсан учраас ямар ч үржил шимгүй болсон. Бид тэр хог, шороог зөөсөн. Үүний дараа ковидын улмаас ажлаа зогсоосон. Энэ хавар үргэлжлүүлэх гэтэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд газартай танилцаад, өндөр барилга барих зохимжгүй гэж мэдэгдсэн юм. Тиймээс бид төлөвлөсөн 16 давхар бүхий дөрвөн блок барилгын ажлаа зогсоож байна. Харин тэдний барих спорт төвийн кино театрын хэсгийг хариуцаж ажиллана” гэв.
Discussion about this post