• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ХАН-УУЛ, БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ГЭР ХОРООЛЛЫН 2000 АЙЛ ӨРХИЙН НҮХЭН ЖОРЛОНГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЭН СОЛИЛОО

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
09/10/2021
in Нийгэм
0
ХАН-УУЛ, БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ГЭР ХОРООЛЛЫН 2000 АЙЛ ӨРХИЙН НҮХЭН ЖОРЛОНГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЭН СОЛИЛОО
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос ажлын хэсэг гарч Хан-Уул дүүргийн 12, 13 хороонд 1000 ширхэг, Баянзүрх дүүргийн 19, 21, 24, 27 хороодод 1000 ширхэг нийт 2000 эко ариун цэврийн байгууламжийг суурилуулах ажил хийж байна. Ажлын гүйцэтгэгчээр Хэмжилзүй ХХК, Дархан нэгдэл ХХК шалгарсан бөгөөд гүйцэтгэл 100 хувьтай айл өрхүүдэд ариун цэврийн байгууламжийг хүлээлгэн өгчээ.
 Айл өрхөд суурилуулсан ариун цэврийн байгууламж нь техникийн тодорхойлолтод заасан MNS 5924:2015 стандартын дагуу ялгадас хуримтлуулах нүх, шал, бүхээг, хаяавч, агааржуулалтын хоолой зэрэг үндсэн хэсгээс бүрдэх аж.
Нүхэнд суурилуулсан кольцо нь хөрсөнд нэвчилтгүй цутгамал бетон хийцтэй, нүхний гүн 1,8 метр, эзлэхүүн 3м3, амсар бүхээгийн хананаас гадагш 25 см илүү гарсан, ачаалал даахуйц бетон цутгамал шалтай, бүхээгийг төмөр рамаар зангидсан. Нар, салхи, цас, бороонд тэсвэртэй төмөр листтэй. Зориулалтын агааржуулалтын хоолойгоор тоноглогдсон. Бүхээгийн дотор гадна талд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бүхий нарны зайн хураагууртай гэрэлтүүлэг, өдрийн гэрэл нэвтрүүлэх цонхтой хийсэн байна.
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Шувуун фабрик орчимд 850 ширхэг, 13 дугаар хороо, Биокомбинат орчимд 150 ширхгийг Хэмжилзүй ХХК,
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд 170 ширхэг, 22 дугаар хороонд 160 ширхэг, 24 дүгээр хороонд 180 ширхэг, 27 дугаар хороонд 490 ширхгийг гүйцэтгэгч Дархан нэгдэл ХХК бүрэн суурилуулж ашиглагч айл өрхөд хүлээлгэн өгөөд байна.
Хүлээлгэн өгөхдөө захиалагч тал, захиалагчийн хяналт гүйцэтгэгч, ашиглагч тал, хороодын хэсгийн ахлагч зэрэг тус бүрийн төлөөллүүд хүлээлцэн, баталгаажуулж, хороодын Засаг дарга болон дүүргийн Засаг даргаас холбогдох тодорхойлолтыг авсан байна.
Цаашид Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогод ариун цэврийн байгууламжийг сайжруулах асуудлыг нэг гол зорилт болгон 2030 он гэхэд сайжруулсан ариун цэврийн байгууламжийг хүн амын 60-аас доошгүй хувьд хүргэхээр заасан. Энэ ажлын хүрээнд тухайн нөхцөлд тохирсон хямд өртөг бүхий эко ариун цэврийн байгууламжийн шийдлийг гаргаж, инновацыг дэмжих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр агаар, хөрс, усны бохирдол, хог хаягдлыг бууруулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Previous Post

Монголд 37 мянган орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг

Next Post

АДУУЧИН БРЭНДЭЭС 1000 МАЛЧИНД ХӨНГӨЛӨЛТИЙН ЭРХИЙН БИЧИГ ОЛГОНО

Next Post
АДУУЧИН БРЭНДЭЭС 1000 МАЛЧИНД ХӨНГӨЛӨЛТИЙН ЭРХИЙН БИЧИГ ОЛГОНО

АДУУЧИН БРЭНДЭЭС 1000 МАЛЧИНД ХӨНГӨЛӨЛТИЙН ЭРХИЙН БИЧИГ ОЛГОНО

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Японы цог жавхлант эзэн хаан Монгол Улсад айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийв
  • М-СИ-ЭС ГРУПП МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
  • Японы эзэн хааны бэлэг хоёр сармагчингийн түүх
  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.