Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан удирдах ажилтны ур чадварыг нэмэгдүүлэх, албаны бэлэн байдлыг хангах зорилгоор удирдах ажилтнуудын дунд ПМ, АКМ, СВД маркийн галт зэвсгээр 3 төрөлт буудлагын дадлага, тэмцээнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сургалт, бэлтгэлийн төв”-ийн буудлагын талбайд 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд Хорих ял эдлүүлэх алба болон Улаанбаатар хотын бүсийн хорих анги, байгууллагын удирдах ажилтнууд оролцож, нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт Захиргааны удирдлагын газрын Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн дарга, хурандаа Ц.Очгэрэл, хоёрдугаар байрт Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга бөгөөд Харуул хамгаалалт, аюулгүй байдлын хэлтсийн дарга, хурандаа Ч.Мөнх-Эрдэнэ, гуравдугаар байрт 405 дугаар хаалттай хорих ангийн дарга, хурандаа Б.Ууганбаатар нар тус тус шалгарч, өргөмжлөл, цом хүртлээ.
Тус тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо. Мөн энэ үеэр удирдах ажилтнуудад “Сургалт, бэлтгэлийн төв”-ийн үйл ажиллагааг танилцуулж, цаашид хийгдэх ажлын талаар санал солилцжээ.
Discussion about this post