Таван Богд Группт 2002 оноос эхлэн 19 жил тасралтгүй ажиллаж байгаа “Монгол Машин Концерн” ХХК-ийн ажилтан Бат-Очир гуайн охин Болортуяа нь “TOKYO -2020” зуны олимпын наадмаас хүрэл медаль хүртэж Монгол түмнээ баярлуулсан билээ. Бахархалт охин төрүүлж өсгөсөн аав ээжид нь Таван Богд Группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан баяр хүргэж 2 өрөө байр бэлэглэлээ.
Харин хүрэл медалийн эзэн Б.Болортуяад Ховд аймгийн засаг дарга 2 өрөө байр, Булган сумын нутгийн зөвлөл 2 өрөө байр тус тус бэлэглэсэн юм.
Discussion about this post