Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор, Дэд профессор Г. Одонцэцэг зөвлөж бна
Үйлчлүүлэгч: Охин маань нэг өглөө сэрэхдээ халуураад, ар даланд нь маш өвчтэй цэврүүтэй гүвдрүү гарсан байсан. Арьсны эмнэлэгт үзүүлтэл могой яр гэж оношлоод эмнэлэгт хэвтээд, гарсан. Эмчилгээ эхлээд эхний 7 хоног өдөр, шөнөгүй их өвдөлттэй, нойргүй хонодог байсан. Одоо нэг сар өнгөрсөн, яр шарх нь эдгэсэн ч өвдөлттэй, тэр хавийн арьс нь мэдээгүй байна.
УАУ-ы эмчийн үзлэг: Шалтгааныг тодруултал охин энэ зуны туршид гол дээр очиж тоглодог байсан. Өдөржин голын усанд орж, хөвж сэлж байх үедээ шээс нь хүрэхэд гол дотор шээчихдэг байсан гэнэ. Ийнхүү охин санамсаргүйгээр голын усыг бузарлаж, лусыг хилэгнүүлжээ.
Зөвлөгөө: Охинд Могой яранд туслах уламжлалт эм тан уухаар бичиж өгөв. Мөн голын усанд Дүлцэн болон Лусын эм өргөөрэй хэмээн зөвлөв. Усанд орохдоо зөв зохистой орж байх, ялангуяа сарын тэмдэг ирж байх үедээ голын ус, байгалын рашаанд орж огт болохгүй хэмээн зөвлөв. Цаашид голын усыг бохирдуулах, мод ургамал хугалж тасдах, хорхой шавьж алах, байгальд хог буртаг тарьж бохирдуулахгүй байх ёс зүйтэй, зөв төлөвшилтэй болоорой хэмээн захиж сануулав.
Discussion about this post