Наймдугаар сарын 11-ний Лхагва гаригт Италийн Сицилийн арал дээр + 48.8 хүрч халсан байна.
Энэ нь зөвхөн Итали ч бус Европын халууны дээдийг заасан хэмжилт, температур болжээ. Өмнө нь + 48.0 ° C байсан бөгөөд 1977 оны 7 дугаар сарын 10-нд Афинд (Грек) бүртгэгджээ.
Хэт халалтын улмаас Италийн өмнөд хэсэгт ой хээрийн түймэр гарч, Сицили, Калабриа мужуудад сүүлийн 12 цагийн дотор 300 гаруй түймэр гарчээ. Энэ бүхэнд гал унтраах ажиллагаа явуулснаа Италийн онцгой байдлын алба Лхагва гарагт мэдээлжээ.
Гал түймрийн гамшигт өртөөд байгаа Грек улсад халуун өдрүүд үргэлжилж байгаа. Өнгөрсөн даваа гаригт Грекийн зарим бүс нутагт агаарын температур Цельсийн +46 хэм хүрсэн. Харин Мягмар гарагт Лангадас хотод +47.1 хэм хүрч халсан байна.
Discussion about this post