“Жонни Кеш” киноныхоо дүрээр Оскар гардсан, “Хатуу тоглоом”, “Шаргал үст хуульч” зэрэг киноны дүрийг бүтээн дэлхийд алдартай болсон жүжигчин Риз Уизерспуныг дэлхийн хамгийн баян жүжигчин эмэгтэй гэж Forbes сэтгүүл зарлажээ.
Америк жүжигчин бүсгүйн хөрөнгө эдүгээ 400 сая доллар болсон байна. Уизерспун өөрийн Hello Sunshine гэх продюсерын компаниа 900 сая доллароор зарсан байна. Тэрээр урлагийн “Эргэн тойрон гал түймэр дүрэлзэнэ”, “Том хэмжээний жижигхэн худал”, “Сураггүй болсон эмэгтэй” зэрэг төслүүд дээр ажиллаж байжээ.
45 настай Уизерспун одоо ч кино ертөнцийн өндөр үнэ ханштай жүжигчин. Тэрээр олон ангит киноны туслах дүрүүдээсээ сая доллароос доошгүй хөлс авдаг. Мөн тэрбээр Европын үйлдвэрлэгчдийн интерьерын эд зүйлс ба тавилгын дистрибуци хийдэг “Crate & Barrel” компанийн рекламын зурганд хамгийн өндөр цалин авсан аж.
Өнгөрсөн онд Forbes хамгийн баян жүжигчин эмэгтэйгээр жилийн орлого нь 43 сая доллар болсон София Вергаре нэрлэгдэж, дараалаад Анжелина Жоли, Галь Гадот нар бичигдсэн байлаа.
Discussion about this post