Монголд хамгийн түгээмэл нэр Бат-Эрдэнэ. Үүнийг нотлох гэсэн мэт УИХ-ын 76 гишүүн дотор гурван Бат-Эрдэнэ бий. Нэг нь Даяар дуурсагдах далай даян дархан дуурсагдах Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ. Хэнтий аймгаас сонгогдсон гэдгийг хүмүүс андахгүй. Нөгөө нь Ардчилсан намаас Өмнөговь аймагт нэр дэвшин сонгогдсон “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ. Харин гурав дахь нь алдарт Сүнээгийн бас нэг сайн ах “Сахал” хочтой Ж.Бат-Эрдэнэ. Булганы гаралтай энэ эрхмийг хэн хүнгүй “Сахал” гэлцдэг. Гэтэл УИХ-д үндсэндээ 15 дахь жилдээ сууж байгаа Дархан аварга Б.Бат-Эрдэнэ “сахал” дүү амьдаагийнхаа хочийг булаах гэсэн үү, сахал тавьжээ. Сахал нь Сүнээгийн сайн ахаас илүү сүртэй, зохисон гэдэг нь ч ванлий.
Discussion about this post