Хүмүүс “Камертон”-ы Болд, топ модель Э.Одгэрэл нарыг юу идэж уухаараа ийм залуухан байна гэж амны зугаа болгон ярилцдаг. Тэгвэл бас нэг “мөнхийн залуу нас”-тай залуу нэмэгдлээ. Энэ бол “Номинталст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа. Тэрбээр нэг үе Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан. Саяхан Олимпын медаль авсан тамирчдаа угтахад дуучин А.Хаянхярваа очиж залуухан, хасын царайгаа гайхуулав. “Номинталст” хамтлагийн дуучин асан, Нийслэлийн нэг газар том даргаар ажиллаж байгаа Хаянаа “холивуд смайл”-аар гоёсон. Одоо толийгоод 25-30 настай залуугаас ялгарах юм алга. Уг нь “Камертон”- Болд, Хаянаа хоёр нас нь 40 гарчихсан эрс.
Discussion about this post