Мэргэжлийн сүмо бөхийн шинэ ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр (2021.08.04) Японы иргэншил авсан гэнэ.
Ингэснээр Тэрүнофүжи зодог тайлсныхаа дараа Сүмо бөхийн холбоонд үлдэн, оякатагаар ажиллах боломжтой болж байгаа ажээ.
Ган-Эрдэнээс өмнө сүмогийн их аварга, Хакүхо М.Даваажаргал, сүмогийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд, Кёкүтэнхо Н.Цэвэгням, асасэкирюү Б.Дашням, Шотэнро Д.Нямсүрэн зэрэг найман сумоч Японы иргэншил аваад байна.
Discussion about this post