Оюунбилэгийн Пүрэвбаатар 1973 оны 11 сарын 23-нд төрсөн. 1994 оны ДАШТ-д 52кг-ын жинд 8-р байранд орсны дараа 1997 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний 58кг-д алт, тухайн оныхоо Зүүн Азийн наадамд алт авч ур чадвараа үзүүлсэн сайн тамирчин. 1998 оны Азийн тоглолтонд мөнгө, 99 оны ДАШТ-д 11-р байр эзлэн, Сиднейн Олимпт оролцсон. Шагналт 5-р байранд орсон боловч допингийн шалгуурт хар гарсан тул шагналаа хураалгаж, барилдах эрхээ 1 жилээр хасуулсан. Түүний дараа 2001 оны ДАШТ-д харамсалтайгаар мөнгөн медалийн эзэн болсон юм. 2002 оны ДАШТ-д 60 кг-д хүрэл медаль хүртсэн боловч түүнийг хагас шигшээд ялж, алтан медаль хүртсэн Туркийн бөх сэргээш хэрэглэсэн нь илэрсэн тул мөнгөн медалийн эзэн болсон. Манай сайн тамирчдын нэг. Өнөөдөр тэрээр олимпийн мөнгөн медальт Саид Моллайн талаар “Сайхан залуус байхад Монгол Улс иран хүнээр дутахгүй шүү. Миний бодол” гэж хэлжээ. Энэ үг олны анхааралд орж, хүмүүс буруу, зөв хэмээн шүүж байна.
Discussion about this post