Боксын таван холбооны дэлхийн аварга Америкийн Флойд Мейведер Forbes-ын мэдээлснээр сүүлийн арван жилийн хамгийн баян тамирчин болжээ.
2010-2020 онуудад америк боксчин 915 сая доллар олжээ. Боксчин энэ мөнгөний талаас илүү хувийг Филиппиний Мэнни Пакьяо, Ирландын иргэн Конор Макгрегор нартай хийсэн тулалдааны шагнал хэлбэрээр авсан. Харин түүнтэй тулалдсан Пакьяо 435 сая орлоготой 8-р байранд жагсаж байна.
Хоёрдугаар байранд энэ хугацаанд 800 сая доллар олсон “Ювентус”-ийн довтлогч Криштиану Роналду оржээ. Шилдэг гуравт “Барселона”-гийн довтлогч Лионель Месси орсон байна. Аргентин тоглогчийн орлого 750 сая байв.
Арван жилийн хамгийн баян тамирчдын эхний аравт дараах байдлаар жагсжээ.
- Флойд Мейведер (бокс) – 915 сая доллар
- Криштиану Роналду (хөлбөмбөг) – 800 сая доллар
- Лионель Месси (хөлбөмбөг) – 750 сая доллар
- Леброн Жеймс (сагсан бөмбөг) – 680 сая доллар
- Рожер Федерер (теннис) – 640 сая доллар
- Тайгер Вудс (гольф) – 615 сая доллар
- Фил Майклсон (гольф) – 480 сая доллар
- Мэнни Пакьяо (бокс) – 435 сая доллар
- Кевин Дюрант (сагсан бөмбөг) – 425 сая доллар
- Льюис Хэмилтон (Формула 1) – 400 сая доллар олсон байна.
Discussion about this post