Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу хөдөлгөөнт завьт эргүүлийн алба хаагч нар үүрэг гүйцэтгэж буй юм.
Иргэдэд шаардлага тавин ажиллаж буй НОБГ-ын Аврах ангийн аврагч, тэргүүн ахлагч Х.Цогбадрах “Иргэд голын эрэг дээр архидан согтуурч байгаа нь эрсдэл үүсгэж байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд усанд осолдох, үүний улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол байна. Мөн хүүхдүүдээ хараа хяналтгүй орхисны улмаас усны ослууд бүртгэгдэж байна. Иргэд амарч, зугаалахдаа хандлагаа өөрчилж, хариуцлагатай байх хэрэгтэй” гэв.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/457 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу болон голоор хөдөлгөөнт завьт эргүүлийн алба хаагч нар үүрэг гүйцэтгэж байгаа юм. Баяр наадмын амралтын өдрүүдээр усны дуудлага нэмэгдсэн. Мөн бороо орсны улмаас усны түвшин нэмэгдэж өнөөдрийн байдлаар голын салаанд автомашинтайгаа боогдсон гэх дуудлага эрс нэмэгдэж байгааг албаныхан хэлж байна. Тиймээс гарцгүй газраар гол гарахгүй байх, голын салаа, бургасанд орохгүй байхыг Онцгой байдлын албан хаагчид сануулж байна.
- Аялал зугаалгаар явахдаа гол уснаас хол байрлах
- Хүүхдийг гол, мөрөн, нуур, цөөрмийн орчинд тоглуулахгүй байх
- Бага насны хүүхдийг хараа, хяналтгүй орхихгүй байх
- Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх,
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байхыг анхааруулж байна.
Discussion about this post