Францийн Гадаад Легионийн армийн 1-р морьт полкийн 2-р эскадрилийн AMX-10-RC-R дугуйтай хуягт машины бууч, бригадэр Манлайбаяр. Тэрээр монгол залуу гэдэг нь хэнд ч тодорхой. Энэ залуу үлэмж гавьяа байгуулан шагнуулжээ. Саяхан Малигийн зэвсэгт террорист бүлэглэлийн эсрэг эр зориг гарган тулалдсан аж. Энэ нь 2020 оны эхний хагаст явагдсан BARHANE гэх томоохон ажиллагааны нэг хэсэг. Үүнд Манлайбаяр амжилттай оролцож, гарамгай гавьяа байгуулсан учир Францын армийн хүндтэй шагнал болох “Цэргийн загалмай” одонгоор шагнуулжээ. Мөн Францын үндэсний баярын парадад жагсахаар болсон МОНГОЛ ЗАЛУУДАА баяр хүргээрэй!
Discussion about this post