• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

АН-ын дарга М.Тулгат япон эхнэртэй

М.Тулгат: Хэрэлдэх нь битгий хэл, чангахан ч дуугарч үзээгүй. Хүүхдүүд минь ийм таатай орчинд өсөж хүмүүжиж байгаад баярладаг

admin by admin
07/14/2021
in Хүмүүс
0
АН-ын дарга М.Тулгат япон эхнэртэй

Өнгөрсөн хавар Ардчилсан нам хоёр хуваагдаж, хоёр даргатай болсон. Нэг АН-ын дарга нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, нөгөө АН-ын дарга нь Майнбаярын Тулгат хэмээх япон “школа”-тай залуу болсон билээ. Майнбаярын Тулгатыг С.Эрдэнийн АН-ын дарга гэлцдэг.

М.Тулгатын авга ах нь Ардчиллын дууч “Хонх”-ын С.Цогтсайхан, гэр бүл, удмаараа багаасаа ардчиллын төлөө зүтгэжээ. М.Тулгат сүүлд хамаатныхаа үүсгэн байгуулсан “Хишиг Арвин Индустриал” компанийн ерөнхий менежерээс эхлээд дэд захирлаар ажилласан.

Майнбаярын Тулгат Японы хамгийн том компаниудын нэг Softbank-нд таван жил ажилласан. Үүнийгээ “Миний амьдралын чухал цаг мөч байсан” гэжээ. Аргагүй биз, алдарт бизнесмен Масаёоши Соны удирддаг тус компанид ажилласан анхны монгол хүн юм чинь. М.Тулгат Японы Киотогийн их сургуульд сурч, магистр хамгаалсан. Японд удаан суралцаж амьдарсан М.Тулгат япон гэргийтэй.

Тэрээр япон эхнэртэй гэдгээ олон нийтээс нуудаггүй. М.Тулгат гэргийнхээ тухай “Миний хань япон бүсгүй бий. Би түүнтэйгээ Японд ажиллаж байхдаа нэгэн арга хэмжээн дээр танилцсан юм. Анх хараад л ямар хөөрхөн охин бэ гээд шууд дурласан. Хайр сэтгэлийн хувьд миний аз болоход хаягдаж, хагацаж, янз бүрийн драм үзэлгүй таалагдсан тэр охинтойгоо үерхэж, гэр бүл болоод гурван сайхан хүүхдийн эцэг эх болжээ. Харь орноос намайг дагаад ирснийг нь бодохлоор хайр хүрч, юун дээр ч бууж өгөхөд бэлэн байдаг. Хэрэлдэх нь битгий хэл, чангахан ч дуугарч үзээгүй. Хүүхдүүд маань гэр бүлийн ийм таатай орчинд өсөж хүмүүжиж байгаад баярладаг. Япон эмэгтэйчүүдийн хүүхдээ хүмүүжүүлэх арга барил нэлээн өөр шүү. Уйгагүй ярьж, ойлгуулах байдлаар тулж ажиллаж байгаа харагддаг. Хүүхдүүдийн маань ангийн багш нар, аав ээжүүд ч “туршлага судлах” байдлаар арга барилыг нь асууж сонирхож байдаг.

Хамтын амьдралд хэрэгжүүлж болох нэг аргаас хуваалцахад, бид хоёр үерхээд удаагүй байхдаа нэг номыг дундаа барьж байгаад чанга дуудаж хамтдаа уншдаг байсан. Энэ дадал бид хоёрыг нийтлэг үнэт зүйлтэй болоход, бие биеэ илүү ойлгодог болоход тусалсан гэж боддог юм. Залуучуудыг туршаад үзээрэй гэж санал болгоё” гэж ярилцлага өгөхдөө хэлсэн байдаг. .

Мэдээж М.Тулгатын хүүхдүүд хичээлдээ сурлагадаа идэвхтэй, онцсайн сурдаг гэсэн. Тэрчлэн бүгд хөгжмийн авъяастай. Охин нь Чех улсад болсон Косианы нэрэмжит өсвөрийн хийлчдийн олон улсын уралдаанд 2-р байр эзэлсэн. Гуравхан настай бага хүү нь ноот хараад төгөлдөр хуур дардаг, ер бусын авъяастай гэнэ.

Previous Post

ТОКИОД ОЧСОН ХЯТАДЫН ТАМИРЧИД ХАЛДВАР ТАРХАХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙГААГ АНХААРУУЛАВ

Next Post

Зочид буудал нурж, найман хүн нас баржээ

Next Post
Зочид буудал нурж, найман хүн нас баржээ

Зочид буудал нурж, найман хүн нас баржээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээ
  • Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Г.Амарсайхан: Намайг 8 сар суугаад гарч ирэхэд 7 хүн нас барсан, бүгд тараад явчихсан байсан. Гарсан сургаар бүгд эргээд ирсэн
  • Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.