• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ШВЕЙЦАРИ УЛС 2 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ЭМ ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ ИЛГЭЭЖ БАЙНА

ТАНЫ МЭДЭЭНИЙ ТАЙЗ

admin by admin
07/13/2021
in Улс төр
0
ШВЕЙЦАРИ УЛС 2 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ЭМ ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ ИЛГЭЭЖ БАЙНА

Монгол Улс дахь Ковид-19 цар тахлын нөхцөл байдалд санаа зонисон Швейцарын Холбооны Улс 850,000 швейцар франкийн буюу 2 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий эм эмнэлгийн хэрэгсэл илгээж байна.

Өнөөдөр буюу 7-р сарын 13-ны Мягмар гарагт Швейцарын Засгийн газраас хүмүүнлэгийн тусламжаар нийт 700,000 швейцар франкийн буюу 2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 40 хүчилтөрөгчийн аппарат, 45 хүчилтөрөгчийн өтгөрүүлэгчийг илгээжээ. Мөн Швейцарын хөгжлийн агентлагаас дөрвөн ширхэг зөөврийн рентген аппарат худалдан авахад зориулж 150,000 швейцар франкийн буюу хагас сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байна.

Швейцарын тусгай үүргийн онгоц энэ Даваа гарагт Дүбендорф хотоос нийт 700,000 швейцар франкийн үнэ бүхий хоёр мянган тонн жинтэй тоног төхөөрөмжийг тээвэрлэн Улаанбаатарыг чиглэн нислээ. Энэхүү онгоцонд Швейцарын армийн эмийн сангаас хандивлаж буй 40 хүчилтөрөгчийн аппаратаас гадна 45 хүчилтөрөгчийн баяжуулагч болон бусад эмнэлгийн хэрэгсэлийг ачсан байна.
Эдгээр эмнэлгийн тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яам хүлээж аваад цаашлан бусад аймгуудад хүргэх юм. Монгол дахь Швейцарын хамтын ажиллагааны газар хүмүүнлэгийн барааг хэрэгцээ шаардлагад үндэслэн хүмүүнлэгийн зарчмын дагуу шударга хуваарилах чиглэлээр удирдлагуудтай нягт холбоотой ажиллаж байна. Энэхүү тоног төхөөрөмжийг  голчлон хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд ашиглуулахад онцгой анхаарал хандуулж байна.

Монгол Улс бол Швейцарын Холбооны улсын хувьд чухалчилж үздэг орнуудын нэг юм. Тиймээс тоног төхөөрөмжийг хүргэхээс гадна Швейцарын хөгжлийн агентлаг Эрүүл мэндийн яаманд 150,000 швейцар франкийн үнэ бүхий дөрвөн ширхэг зөөврийн рентген аппаратыг худалдан авахад дэмжлэг үзүүлж байна.
Монгол Улс руу илгээгдэж буй ачаа нь сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Ази тиврүү илгээж буй Швейцарын Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжийн дөрөв дэх ачаа юм. Өмнө нь Энэтхэгт 13 тонн, Непалд 30 тонн, Шри Ланкад 16 тонн тусламжийн барааг тус тус илгээжээ.
Монгол дахь ШХА нь хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, сургалт, засаглал зэрэг хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг. ШХА нь хөдөө аж ахуйн салбар дахь Монгол төмсний хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж, Монгол Улс төмсний үйлдвэрлэлээр өөрөө өөрийгөө бие даан хангах чадвартай болоход нь дэмжлэг үзүүлсэн гэдгээрээ алдартай. Мөн түүнчлэн Швейцарын Холбооны Улс хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг нягт уялдуулахад онцгой анхаарал хандуулж мэргэжлийн сургалтын хөгжлийг дэмжсээр ирсэн. Засаглалын салбарт Швейцарын Холбооны Улс төрийн захиргааны үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор нэг цэгийн үйлчилгээний сүлжээг хөгжүүлэх ажлыг амжилттай нэвтрүүлсэн билээ.

Previous Post

Тэрбумтан Элон Маск шөнө дөлөөр Ричард Брэнсоны гэрт очжээ

Next Post

Ч.Ундрал 40 наснаас амьдрал эхэлдгийг харуулж байна

Next Post
Ч.Ундрал 40 наснаас амьдрал эхэлдгийг харуулж байна

Ч.Ундрал 40 наснаас амьдрал эхэлдгийг харуулж байна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээ
  • Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Г.Амарсайхан: Намайг 8 сар суугаад гарч ирэхэд 7 хүн нас барсан, бүгд тараад явчихсан байсан. Гарсан сургаар бүгд эргээд ирсэн
  • Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.