Тэрбумтан Элон Маск сансрын аяллын салбарт эн тэнцүү өрсөлдөж яваа тэрбумтан Ричард Брэнсоны гэрт шөнийн 03:00 цагт очиж, огторгуйг шүргэх өглөөний түүхэн нислэгт нь амжилт ерөөсөн гэнэ.
Монголчуудын баяр наадмын өдөр буюу 2021 оны 7сарын 11/-ний өглөө тэрбумтан Ричард Брэнсоны “Virgin Group” компанийн “Spaceshiptwo” пуужин онгоц анх удаа бүтэн баг тээж 88 км өндөрт ниссэн билээ. Бизнесмэн Ричард Брэнсоны төлөвлөгөө биелбэл дараа жил гэхэд “Virgin Group” жуулчдыг агаар мандлаас гаргах аялал зохион байгуулдаг анхны компани болно. Тэрбумтан Ричард Брэнсон “Сансрын нислэгийг хүн бүрд нээлттэй болгох том зорилготой” гэж ярьдаг билээ.
Харин Элон Маск бол “Space X” компани нь сансрын аялал зохион байгуулах биш, Ангараг гаригт хүн суурьшуулах зорилготой. Гэхдээ нэ үед амьдарч яваа хоёр “сансарын бизнесмэн” нэгийгээ ойлгож, Брэнсоны үйл хэргийг үргэлж дэмжсээр иржээ. Тиймдээ ч Элон Маск энэ түүхэн үйл явдлаас дутахыг хүссэнгүй. Тэрбээр “Spaceshiptwo” пуужин онгоц хөөрөхөөс хоёрхон цагийн өмнө амжиж Брэнсоний гэрт шөнө дөлөөр зочилж, өөрийн биеэр амжилт хүссэн байна.
Цахим хуудсандаа байршуулсан зураг дээр тэд Брэнсоны гал тогоонд хөл нүцгэн байх агаад “Найзтайгаа хамт гайхалтай өглөөг угтлаа” хэмээжээ.
Харин түүнээс хойш хэдхэн цагийн дараа Брэнсон хоёр нисгэгч, гурван ажилтантайгаа хамт газраас хөөрсөн бөгөөд Элон Маск хөөрөх талбайгаас түүнийг харж зогсжээ.
Discussion about this post