Л.Баярсайхан эмчийн санал болгож буй мөнхийн залуу байхын тулд хүн бүрийн хэрэгжүүлэх ёстой 24 зөвлөгөө
-Ууланд алх. Тогтмол алхвал хэдэн сарын дараа хэн болсноо гайхан ярих болно.
-Дурла. Хэн нэгэнд таалагдах хүслээс илүү хүнийг дэгэнд оруулдаг зүйл үгүй.
-Тур. Гүзээ гэдэг буян биш, баас дүүрсэн гэдэсний гогцоонууд юм.
-Уухаа багасга. Согтууруулах ундаа өөрөө өндөр калори.
-Битгий атаарх. Хүний чадсан болгоныг чадахгүй.
-Бахдан баярлаж сур. Хэн нэгэн “Сайн шүү” гэвэл битгий худлаа “Хамт олны хүч” гээ.
-Таларх, даруу, өөртөө итгэлтэй бай.
-Дэмий юманд баярлаж сур. Машин угаалгаад юм уу, тэнгэр цэлмэхэд ч юм уу.
-Найз нөхөд, ойр дотныхондоо цаг, мөнгө гаргаж бай.
-Тансаг хэрэглээ, тав тухыг жаргал гэж бүү эндүүр. Энгийн, хялбар амьдрах нь залуу байхын гол нөхцөл.
-Битгий гомдолло. Ер нь юунд ч битгий гомдолло. Амьдрал шудрага биш ч, амьдрах сайхан.
-Юунаас ч битгий ай. Үсрээд л үхнэ биз. Залуучууд хаана байна, тэнд бай. Нас намбаар ялгарах хэрэггүй.
-Орой гарах бол гар. Амьдралыг тасалж байснаас ажлаа тасал (40-с дээш насныханд).
-Шөнө гоё бол битгий яар. Дахин ийм шөнө олдоо ч уу.
Өгөөмөр бай.
-Хариу харалгүй тусал. Тусалсан бол дор нь март.
-Жилдээ нэг удаа хөдөө гадаа яв. Эцэг өвгөдийн нутгаар оч.
-Хуйвалдаанд бүү итгэ. Адилхан хуйвалдаад араар чинь тавьдаг юм.
-Юмыг хурдан эхэл. Бүхнийг тооцоолоод, бодоод байх ядаргаа. Сэлмээ сугалаад цавчаад ор, юу болох нь харагдана.
-Цэцэг өгөхөөр бол ямар ч шалтгаангүй шууд өг. Жаахан тэнэг мессэж бичихдээ бүү ич. Хэн юу гэж бодох бол гэж өөрийгөө зомбидохоо боль.
-Битгий бөгтийгээд бай. Гэдсээ тат, цэх, пээдгэр яв.
-Сайн хөдөл. Хүн хөдөлж үхдэггүй, хөшиж үхдэг.
-Галзуу бүсгүй таарвал битгий гөлийгөөд бай, зүгээр инээмсэглэ. Хариулсан бол дөхөж болно.
-Байгаагаасаа залуу харагдах гэж бүү хичээ. Ямар ч насанд гялалзаж болдог юм.
Discussion about this post