Америкийн реппер Канье Уэст, Оросын супермодель Ирина Шейк нарыг болзож байгаа гэсэн мэдээллийг “The Sun” нийтэлжээ. Саяхан Ким Кардашианаас салсан дуучин эр, Оросын загвар өмсөгч бүсгүй романтик харилцаа тогтоожээ. “Канье Уэст одоо Брэдли Куперын хүүхдийн ээж Ирина Шейктэй нууцаар болзож байна” гэж захидал бичжээ. Харин тэд өөрсдөө энэ мэдээллийг хараахан батлаагүй ч, бас үгүйсгээгүй байна.
Ирина Шейк Канье Уэстийн төслүүдэд нэг бус удаа оролцож байжээ. 2010 онд тэрээр Power дууныхаа видеоны баатар болж, дараа нь Европ дахь загварын долоо хоногуудад репперийн загварын брэндийн хувцсыг удаа дараа төлөөлж байв.
Хоёрдугаар сарын сүүлээр Канье Уэст, Ким Кардашиан нар долоон жилийн амьдралдаа цэг тавьж, гэрлэотээ цуцлуулсан тухай мэдээлэл цацагдав. Тэд гэрлэхийнхээ өмнө гэрээ хийсэн бөгөөд тэдний хэн нь ч маргаангүй, гомдол саналгүй салсан гэж мэдээлсэн. Тодруулбал, бизнес эрхэлдэг эмэгтэй нөхрөөсөө дөрвөн хүүхдийг хамтран асран хамгаалалтад авахыг хүсчээ. Үүний зэрэгцээ тэдний салалт “аль болох тайван” болсон гэсэн байна.
Discussion about this post