• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ГАВЬЯАТ Д.ГАНЦЭЦЭГИЙН ӨСГӨЖ ХҮМҮҮЖҮҮЛСЭН 2 ХҮҮ

ТАНЫ МЭДЭЭНИЙ ТАЙЗ

admin by admin
05/26/2021
in Соёл урлаг
0
ГАВЬЯАТ Д.ГАНЦЭЦЭГИЙН ӨСГӨЖ ХҮМҮҮЖҮҮЛСЭН 2 ХҮҮ

Өнөөдөр 4 хүн МУГЖ цол хүртсэний нэг нь жүжигчин Д.Ганцэцэг. Үеийнхнийхээ дунд сор болсон эмэгтэй жүжигчин. 2000-2014 он хүртэл УДЭТ-т ажиллаж, “Драмын дөрвөл”-тэй цуг үеийнхээ залуусыг театрт “даллан” авчрахад их үүрэг гүйцэтгэсэн. Хувийн Хувьсал продакшнд ажилласан жилүүдэд ч тус газрын уран бүтээлийн өнгө төрх эрс өөрчлөгдөж, чансаатай кино, жүжгүүдийг дараалан бүтээсэн. Одоо МУГЖ Д.Ганцэцэг Аригун продакшныг үүсгэн байгуулан ажиллаж байна.

Хоёр хүүгээ ганцаараа өсгөн хүмүүжүүлж яваа жүжигчин бүсгүйн хувьд энэ гавьяа шагнал нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүн. Жүжигчин Д.Ганцэцэг 30 гаруйхан насандаа ханиасаа хагацаж, сургуульд ч ороогүй, хоёр ч ой хүрээгүй үлдсэн бага хүүгээ өдийг хүртэл өсгөн өндийлөсөн сайн ээж.

 МУГЖ Д.Ганцэцэг ханийнхаа талаар “Бид 11 жил амьдарсан, таван жилийг нь хамт өнгөрөөжээ, бусад хугацааг театртаа өнгөрүүлсэн.  Надад үнэхээр хайртай, тэр нь харц болгоноос нь мэдрэгддэг тийм сайхан хань заяасан. Хоёр сайхан хүү заяасан. Энэ бол миний амьдралдаа авч болох хамгийн дээд хэмжээний гавъяа шагнал хүндэтгэл болов уу гэж боддог.  Ханьдаа зориулаад дотоод сэтгэлдээ үргэлж бүтээл хийх юмсан гэж боддог. Тэр хүсэл мөрөөдөл маань биелж байгаа. Тэгээд Ганчимэгтэйгээ шинээр байгуулсан продакшны анхны бүтээл Халуун зүрх гэдэг бүтээлээ би ханьдаа зориулж хийж байгаа. Ханиа дурсаад ярих нь нулимсны маань сүүлийнх байх гэж итгэж байна. Тэнгэрт байгаа тэр байнга халуунаараа байгаа, намайг үргэлж хайрлаж байгаа тэр зүрхийг үзсэний дараагаас эхлээд хоёр хүүгийнхээ аавын тухай дэлгэж ярихгүй гэж өөртөө амласан. Би аав шигээ хүнийг хүлээсэн, түүнийгээ олсон. Гурван хүүтэй болно гэж боддог байлаа. Хүүхэд байхаасаа аавынхаа хайранд бөмбөрч өссөн болохоор тэр хэмжээний хайрыг тэр хүнээс хүссэн. Би ханиасаа дэндүү сайхан хайрыг мэдэрсэн. Бидний амьдрал аз жаргалтай, гэгээн дурсамж бүхнээр дүүрэн өнгөрсөн. Тэр сайхан дурсамжаа хэзээ ч мартахгүй, нандигнаж явах болно” гэж ярилцлага өгсөн байдаг.

Previous Post

Ч.Ганжавхлан Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулжээ

Next Post

Тордайн Ганболдын охин Зүрх мартахгүй төсөлд 28 сая төгрөг хандивлажээ

Next Post
Тордайн Ганболдын охин Зүрх мартахгүй төсөлд 28 сая төгрөг хандивлажээ

Тордайн Ганболдын охин Зүрх мартахгүй төсөлд 28 сая төгрөг хандивлажээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.