Удирдах албан тушаал хашдаг бүсгүйчүүдэд халтай дарга, удирдлага газраар Говь-Алтай аймаг “шалгарах” шахсан. Тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С.Б Говь-Алтайн Засаг дарга асан В.Ренчиндоржийн албан өрөөнөөс гарч яваад, автомашинд учир битүүлгээр нас барсан.
Мөн аймгийн Тонхил сумын Төрийн банкны салбарын эрхлэгч Б нөхөр Засаг дарга Р.Даваадоржийн гарт үрэгдсэн эмгэнэлт хэрэг гарсан билээ. Тэр харамсалтай хэрэг гардаг өдрийн урд орой нь талийгаач шалгалтаар ирсэн Төрийн банкны шалгагч нартай уусан нь тогтоогдсон. Ганбаяр, Пүрэвдорж нарын 3-4 хүн байсан бололтой. Шалгалт 2020 оны 5-р сарын 14-ны үдэш 22 цагийн үед дуусжээ. Зочид буудалдаа очоод аймгийн Төрийн банкны жолооч Гансэлэм нэг “Экс” архи гаргасныг уужээ. Дараа нь талийгаач виски барин орж ирсэн аж. Тэр вискийг уусны дараа талийгаач нь Пүрэвдоржийн хамт гадагшаа гаран 0,75 литрийн хоёр лонх “Экс” архи авчирч уун хөзөрдсөн. Энэ үед Засаг дарга Р.Даваадорж эхнэрээ авахаар мотоцикльтой иржээ. Бүгд нэлээд согтуу, мөрийтэй хөзөр тоглосон, сонины цаасан дор мөнгө тавьсан харагдсан. Нөхөр нь ч мөн архи ууж хөзөр тоглосон гэнэ. Удалгүй эхнэр нөхөр хоёр сундлан явж Төрийн банкны ажил шалгагчид амарчээ. Харин шөнөдөө аймшигт явдал болсон байна.
Өглөө нь 09 цагийн үед Засаг дарга ажилдаа ирж “хуруугаа уншуулсан” бөгөөд хэдхэн минутын дараа Эрүүл мэндийн төвийн дарга эмнэлэг рүүгээ залгаж байсан үзлэг хийж байсан эмчийг Засаг даргын гэр лүү яаралтай тусламжийн хэрэгслээ аваад хурдан очихыг үүрэгджээ. Удалгүй сумын удирдлагууд мэдэж бөөнөөрөө гэрт нь очсон. Засаг даргын эхнэр бөгөөд Төрийн банкны салбарын эрхлэгч гадны нөлөөтэй амиа алдсаныг аймаг руу холбогдох байгууллагуудад мэдэгджээ. Тонхил сумын хэсгийн төлөөлөгч байгаагүй тул Дарвиас цагдаа ирж Засаг даргыг баривчилсан.
Тонхил сумын Засаг дарга, барилддаг, сумаа эрхшээж олны дунд “Моногоо” хэмээн алдаршсан Р.Даваадорж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь хөнөөсөн хэргээр 18 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэх ял авсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн биенд 60 гэмтэл учирсан гэж гарсан. Экс Засаг дарга эхнэрээ залуучуудын чуулга уулзалтанд оролцож байхад араас нь давхин ирж, үсдэж чирээд авч явж байсан гэнэ. Энэ мэтээр зодож гэмтээж байжээ.
Засаг даргатан эхнэрийнхээ өмнө гурван буу тавиад “алинаар нь буудуулж үхмээр байна вэ” гэж асуусан тухай талийгаачийн ах дүү нар мэдүүлсэн. Мөн тэдний хэлсэнээр Тонхил суманд 2020 оны 3-р сарын 14-15-нд архидалт болжээ. Талийгаачийн ах дүү нарыг ирэхэд ч согтуу байцгаасан гэнэ. Тэрхүү “уулт”-ын нэг нь шалгалтаар очсон Төрийн банкны шалгагч нарын зочид буудал дахь архидалт байжээ. Хэрвээ энэ архидалт болоогүй бол эмнэгэлт явдал гарахгүй байсан байж ч болох юм. .
Discussion about this post