“Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа Вьетнам иргэдийн нийгэмлэг”-ээс коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж хандив өгчээ.
Манай улсад нийт 100 гаруй Вьетнам иргэн ажиллаж, амьдардаг бөгөөд эдгээр иргэдийн сэтгэлийн хандив болгож 10,200,000 төгрөгийг УОК-т хүлээлгэн өгсөн талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. Монголд ихэвчлэн вьтнам иргэд машин засварын газар ажиллуулан амьдардаг. Автомашины засварчид энэ мөнгөний дийлэнхийг өгсөн ажээ. Монголд 500 орчим вьетнамчууд амьдардаг.
Discussion about this post