• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

​Допинг хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг 4 жилээр хасаж, 40 саяар торгоно

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/17/2021
in Спорт
0
​Допинг хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг 4 жилээр хасаж, 40 саяар торгоно

Монголын Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал болж МҮБХ-ны ээлжит бус “Их Эе”-ийг 2021 оны тавдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулахаар товлосон байна.

Цэцдийн зөвлөлийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

1. МҮБХ-ны ээлжит бус “Их Эе”-ийг 2021 оны тавдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулахаар товлолоо.

2. “Их Эе”-д 256 төлөөлөгч оролцох бөгөөд улсын заан, гарьд, арслан, аварга цолтонгууд, сонгуульт хугацаанд тэргүүлэгчдээр ажилласан гишүүд шууд оролцоно. Аймаг бүрээс харцага, начин, аймгийн цолтон, бөхийн зүтгэлтний төлөөлөл 5, аймгуудын бөхийн холбооноос 2 төлөөлөл, жаяг дэгийн багийн гишүүдийн төлөөлөл заасан тоогоор оролцоно.

3. “Их Эе”-д бэлдэх ажлын хэсэгт Улсын аварга Ч.Санжаадамба, улсын гарьд Б. Гончигдамба, улсын харцага Н.Батзаяа, улсын начин А.Алтанхуяг, аймгийн арслан Х.Айдос нарыг сонгов. Ажлын хэсгийн гишүүд МҮБХ-ны дүрмийн төслийг боловсруулах, хурлын ирц, орон нутгаас ирэх төлөөлөгчдийн асуудлуудыг хариуцан ажиллана.

4. Барилдааны дүрмээс “Барьц сонгох” заалтыг хаслаа. Энэ заалт дүрэм батлагдсан өдрөөс мөрдөгдөнө. Барьц сонгох заалтыг хассан тул хоёр бөхийн давах шийдлийн хамгийн зөв хувилбаруудыг судалж, Ээлжит бус Их Эе хурлаас өмнө барилдааны дүрэмд оруулах ажлын хэсэг байгууллаа. Энэ ажлын хэсэгт улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Т.Өсөх – Ирээдүй, улсын начин Н.Бүрэнбаатар нарыг сонгов.

5. Барилдааны дүрэмд камераар шүүх заалт оруулав.

6. Барилдааны дүрэмд допингийн хариуцлагыг дараах байдлаар өөрчлөн оруулав.

Үүнд:

А. МҮБХ-ноос барилдааны үеийн явцын шинжилгээг авна.

Б. МҮБХ өөрийн зохион байгуулсан болон төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулалцсан барилдаанаас допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг 4 жилээр хасах, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох, дахин илэрвэл 8 ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасах.

Б. Хэрэв эрх хассан хугацаанд ямар нэгэн барилдаанд барилдвал тэр хугацаанаас шийтгэлийн хугацааг дахин үргэлжлүүлэн тооцох,

Г. Допингийн шинжилгээ авах, хяналт тавихад бөхийн дэвжээдийг татан оролцуулах,

7. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эцэслэн, хууль санаачлагчддад өргөн барихад бэлэн боллоо гэж МҮБХ-оос мэдээллээ.

Previous Post

“Тавантолгой түлш” ХХК 2 тэрбумын тендер зарлаж, тэрбум шахам төгрөгөөр мах, 36 саяар өндөг авчээ

Next Post

Хоёр амьдралыг мэдэх хүмүүсээр “Хоёр эхнэртэй байх” хуулийн төсөл хийлгэвэл…

Next Post

Хоёр амьдралыг мэдэх хүмүүсээр "Хоёр эхнэртэй байх" хуулийн төсөл хийлгэвэл...

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.