Ардчилсан Үндсэн хуулийг 1990 онд 429 депутат хэлэлцэж байх үед “хоёр эхнэртэй байж болох” тухай заалт оруулах эсэх санал хураалт явуулж байсан гэдэг. Уг саналыг дэмжсэн хүмүүс нь “Нам төрийн тэргүүн, сайд, аймаг, сумын засаг дарга, сум, нэгдэл, сангийн аж ахуйн дарга хийж байсан, хийж байгаа хашрууд” байсан гэж нэрт сэтгүүлч агсан Дашрэнцэн гуай бичиж байжээ.
Одоо ч ултөрчид, бизнесмэнүүдийн цөөнгүй нь хоёр эхнэртэй. Анхны эхнэрээ албан ёсны арга хэмжээнд дагуулж, нас залуу бага эхнэрээ нууцалж байх нь нэг бус. Одоо бол эрх мэдэлтэй, өмчтэй хөрөнгөтэй хэсэг нь ил далд амьдралтай, их бага эхнэртэй байх нь бий.
УИХ-аар 2016 онд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр болсны дараагаас “Хоёр эхнэртэй байхыг хуулиар зөвшөөрөх гэнэ” гэдэг яриа гарч байсан. Тэр үед УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн цахим хуудастаа “Гэр бүлийн тухай хуульд яг үнэндээ хоёр эхнэртэй болох санал эрчүүдээс их ирж байгаа гээд бод доо” хэмээн жиргэсэн юм.
Манай зарим нь хилийн чанадад үл хөдлөх худалдан авч, хууль татваргүй бүсэд хадгаламж нээж, хүүхэд хойчдоо өвлүүлэхүйц хогшил хөрөнгө арвинтай болсон. Нууц амрагтай байр машин авч өгч, амьдралыг нь төвхнүүлсэн жишээ олон. Өөрийн нэр дээр болон өөрийн гэр бүлийн гишүүд дээр бүртгүүлж чадахгүй яваа хөрөнгө, орлогоо “хоёр дахь’’-ийн нэрээр бүртгэлжүүлэх шаардлага гардаг биз. Сүүлийн хэдэн жилд нийгэмд дуулиан тарьсан татвар, санхүү, авлига, албан тушаалын гэмт хэргүүдийн цаана нэг бус “нууц амраг”, шинэ, хуучин эхнэрүүдийн нэр холбогдож байв.
Татварын албаны дунд тушаалын дарга л гэхэд “нууц амраг”-ийнхаа болон түүний эцэг эхийнхээ дансаар мөнгөө дамжуулж байсан төдийгүй өмнөх ба одоох эхнэр, хүүхдийнхээ нэрээр өмчөө хадгалж байсан талаар хэвлэлүүд шуугиад өнгөрсөн.
УИХ дахь хамгийн сүсэгтэй, бат бөх гэр бүлтэй гишүүн хүртэл мисс бүсгүйгээс хүүтэй болсон гэдэг. УИХ-ын гишүүн П.Анужин, Баатар, Ундрал гэсэн хайрын гурвалжин 2016 онд анх нэр дэвшихэд татан унагасан. Ч.Ундрал
Та Баатар, Анужин хоёрын явдлыг анх яаж мэдсэн бэ?
-Нөхрөөс нь мэдсэн. Нөхөр нь надад хэлсэн. Над руу ингээд байгаа юм биш үү гэж мессеж бичсэн. Би үгүй байхаа уран бүтээл хамт хийж байгаа хүн болгонтой хардаж болохгүй. Яг бодитой зүйл дээр ингэж байгаа биз дээ гэсэн хариултыг хэлж байсан. Юм гэдэг чинь хэзээд үнэн нь мэдэгддэг болохоор цаг хугацааны эрхэнд мэдэгдсэн л дээ. Тэгж хэлээд л, тэр чинь нэг анхаарлын тэмдэг ирж байгаа ш тээ. Тэгээд нэг сарын дараа л байх даа. гэж ярилцлага өгсөн байдаг.
Баатар Ундрал хоёр, А.Эрдэнэбат, Анужин хоёр салсан. Дараа нь П.Анужин эхнэр хүүхэдтэй, Нандинзүрх гэдэг хүнтэй нэр холбогдож, хүүг нь төрүүлсэн гэлцдэг. Нандинзүрх нь эхнэрээсээ албан ёсоор салаагүй гэх юм билээ. Гэсэн ч П.Анужинтай арга хэмжээн дээр бараа бараагаа харалцан явах үе бий.
Хоёр ч удаа хоёр “давхар” гэр бүлтэй харилцаа үүсгэсэн гэх асуудалд нэр холбогдсон “туршлагатай” энэ мэт хүмүүс хоёр эхнэртэй байх эсэх хууль батлуулж, асуудлыг нэг мөр эцэслэн шийдмээр. Тэгэхгүй бол өөрсдөө ч гэр бүл үймүүлсэн хэрэгт орж явна.
Discussion about this post