Томоохон сайтын хувьцаа эзэмшигч Г.Анархүү байгальд хайртай, гадаад дотоодоор аялагч, гадаад хэлтэй, боловсролтой инстаграмын од залуусын нэг. Европжуу эрх чөлөөт амьдралтай Г.Анархүү Б.Тэмүүлэн гээд бүсгүйтэй үерхэж хөөрхөн охины аав, мисс, загвар өмсөгч Ю.Балжидмаатай амьдарч хүүтэй болсон ч одоогоор тусдаа амьдарч байна. Тиймээс хоёр хүүхэд өнчрүүлсэн гэх шүүмжлэлд өртөхөөс өөр өөгүй залуу. Залууст үлгэр дууриал болдог Г.Анархүү өнөө өглөө гэнэтхэн “Эх дэлхийгээ хайрла гээд уул уурхайн компани “Хишиг арвин” компаний захирлынд хүргэн орсон. Эд мөнгөнд бүү шуна гээд 570 унаад, хауст амьдарч байна. Наро банчин гэж гэгээнтэн нэртэй гэмтэн минь тэр охины утсан дээрх бичлэг мессэжийг чинь ил болгоогүйд өглөө бүр баярлаж залбир” гэж дуу дүрстэй дамжуулан ширүүхэн үг хэллээ. Халхад тодорсон гэгээнтэн, эрүүл, спортлог амьдралын хэмнэлээр гайхуулдаг залуу хоёр гэнэт толхилцсон нь бүсгүй хүнээс, тэр тусмаа жүжигчин Батмаагаас болсон байж болзошгүй гэсэн хардлага гарч байна. Наро ванчин гэгээн, жүжигчин Батмаа хоёр нэг үе болзож байсан, сүүлийн үед Анархүү, Батмаа хоёр нөхөрлөх болсон гэдэг. WWW.TAIZ.MN
Discussion about this post