• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Хонгор суманд 10 гаруй айлын хотонд баавгай ирж, 30 гаруй бог мал идэж, иргэдийг айдаст автуулжээ

admin by admin
10/04/2020
in Нийгэм
0
Хонгор суманд 10 гаруй айлын хотонд баавгай ирж, 30 гаруй бог мал идэж, иргэдийг айдаст автуулжээ

Хүрэн баавгай малчдын хотонд “зочилж”, цөөнгүй тооны мал барьж иргэдэд аюултай байдал үүсгэж буй дуудлагаар БОАЖЯ-ны дэргэдэх “Зэрлэг амьтанд хяналт тавих баг”-ийн гишүүд очжээ. “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг “ТББ “, Амьтан -Асралт”ХХК мэргэжлийн байгууллага, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн нутаг орчмоор тус аймгийн БОАЖГ-тай хамтран ажиллажээ. Тэд тав хоног ажиллаад ирэв. Баавгай махсаагаа гаргаж аваад самартаа явсан бололтой.
Мухарын гол, Зулзагын голоор Казак, Урианхай айлууд нилээд байдаг бөгөөд сүүлийн 20 гаруй хоногт 10 гаруй айлын хотонд баавгай ирж 30 гаруй бог малыг нь зооглож, иргэдийг айдаст автуулж нүүдэл суудал хийхэд хүргэжээ.
Энэ жил Баавгайн идэш тэжээлийн бүрдэлд зонхилдог самар жимс, ургамал мөөг их ургасан ч махсаж айлын мал барьж тарга хүчээ зузаалсан бололтой.
Энэ нутагт баавгай нутагшиж, ичдэг энэ нутгийн уугуул амьтдын нэг. Харин сүүлийн жилүүдэд Хүйтэний гол дагуу алтны уурхайнууд олноор ажиллаж, хүний хөл хөдөлгөөн ихэссэнээр амьдрах орчны шахагдал хомсдолд оржээ. Тиймээс хаа сайгүй тэнэж гүйх, айлын хотонд орж түйвээх тохиолдол байнга гарах болоод байгаа билээ.
2018 онд мөн л Яргайтын аманд өвөлжиж байсан 20-иод айлд “зочилж”, гэр барааг нь нурааж, ихэвчлэн хүнс цагаан идээг нь цөлмөсөн дуудлагаар ирж байжээ. Хөдөөний малчид хотондоо мянга давсан малтай хирнээ хотондоо дуу гаргах ганц хотны буу байхгүй, зэрлэг амьтан халдсан тохиолдолд тогоо шанагаа балбаж хашгирахаас өөр хамгаалалт алга.
Хотонд тавьдаг гэрэл, тав арван нохойг бол баавгай тоохгүй халддаг. Харин машин мотоциклыг хаазлах, модны хөрөө ажиллуулах, хотны захдаа түүдэг асаах, могойн зураг зурж хашаа хороон дээрээ хадах зэрэгт дайждаг аж. Дуудлагаар очсон ажлын хэсгийнхэн халдлагад өртсөн айлуудаар орж, цаашид зэрлэг амьтдын халдага дайралтын үед хэрхэн ажиллах,амь насаа мал сүргээ хэрхэн хамгаалах талаар зөвлөмж чиглэл өгч,орон нутгийн Ажлын хэсэгт шуурхай ажиллагааны үёд хэрхэн ажиллах,Амьд баригчыг яаж ашиглах, зэрлэг амьтдыг барьж тавихдаа аюулгүй ажиллагааг хэрхэн хангах, Баавгай бүхий газруудад анхааруулга самбар, хийж байрлуулах,зөвлөмж хийж тараах талаар зөвлөж ажилласан байна. Энэ нутагт Отгонбаяр ахлагчтай “Унаган байгаль” Малчдын байгаль хамгаалах нөхөрлөл” ажилладаг бөгөөд гишүүн айл өрхүүдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахад идэвхитэй хамтран ажиллалаа.
Цаашид Зэрлэг амьтан хүн хоёрын зөрчил байсаар байх нь тодорхой тул аймаг, сум баг ,бүр энэ зөрчлийг хэрхэн зөөлрүүлэх, хяналтдаа байлган хүн мал эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах,Зэрлэг амьтаддаа ээлтэй байлгах асуудлыг БОАЖЯ, Мэргэжлийн байгууллагуудын чиглэл туслалцаатайгаар төсөвтөө тодорхой хөрөнгө ,хүч хэрэгсэл ,тусган байнга бэлэн байлгаж эрсдлээс хамгаалж байхыг энэ цаг үе шаардаж байна.

Previous Post

Нэг тонныг 827 ам доллароор нийлүүлэх боломжтой ган бөөрөнцгийг “Эрдэнэт үйлдвэр” Хятадын компаниас 1050 доллароор авах гэрээ байгуулжээ

Next Post

Н.ЧАДРААБАЛ: УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТОМЧУУД ӨӨРСДӨДӨӨ ЗОРИУЛСАН ХУУЛЬ БАТАЛЖ, ЦАЛИНГАА 4 САЯ 300 МЯНГАН ТӨГРӨГ ХҮРТЭЛ НЭМСЭН БАЙНА

Next Post
Н.ЧАДРААБАЛ: УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТОМЧУУД ӨӨРСДӨДӨӨ ЗОРИУЛСАН ХУУЛЬ БАТАЛЖ, ЦАЛИНГАА 4 САЯ 300 МЯНГАН ТӨГРӨГ ХҮРТЭЛ НЭМСЭН БАЙНА

Н.ЧАДРААБАЛ: УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТОМЧУУД ӨӨРСДӨДӨӨ ЗОРИУЛСАН ХУУЛЬ БАТАЛЖ, ЦАЛИНГАА 4 САЯ 300 МЯНГАН ТӨГРӨГ ХҮРТЭЛ НЭМСЭН БАЙНА

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Samsung-ийн чебол дуучин болов
  • Эрүүл мэндийн салбарт сүүлийн арван сарын турш хийгдсэн “ОНЦЛОХ” ажлууд
  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.