Бүсгүй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэдэг. Хайр сэтгэлээ дагаад харийн иргэдтэй гэрлэж байгаа хүмүүсийг буруутгах аргагүй. Тэгээд ч хүлгийн сайн нь хол хурдалж, хүүхний сайхан нь хол бэрлэдэг гэдэг. Бүр 13 дугаар зуунд ч Чингэс хаан төр улсаа төвшин байлгахын тулд, охидоо харьд хадамд гаргаж, үдэж мордуулдаг байсан. Сүүлийн үед манай урлаг соёлын алдартнууд харийн эрсийг сонгох нь бий. УДЭТ-ын өмнөө барьдаг жүжигчин О.Энхтуул, Монголын сайхан бүсгүй О.Оюунтуяа, Х.Түмэнхүслэн, Олимпийн мөнгөн медаль Мөнхбаяр нар Герман хүнтэй гэрлэж, хамт амьдардаг. Мөн эдгээр сайхан бүсгүйчүүдээс өмнө нэг сайхан бүсгүй Германы иргэнтэй гэрлэсэн нь жүжигчин Ц.Мөнхгэрэл. Монголын сайхан бүсгүй, бас хөөрхөн хүүхэн Ц.Мөнхгэрэлийг хүмүүс “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Есүй, Есүгэний дүрд тоглосноор нь андахгүй. Дэлхийн талыг эзэлж явсан Чингэс хаан албан ёсны дөрвөн хатантай. Бөртэ, Есүй, Есүгэн, Хулан байсан гэдгийг бүгд мэднэ. Есүй, Есүгэн хоёр төрсөн эгч дүү, Есүй хатан нь хамгийн ухаант хатан гэж түүхэнд үлдсэн. Жүжигчин бүрийн мөрөөдөл түүхэн дүр бүтээх. Тэр тусмаа их хааны дөрвөн хатны хоёрын дүрд нь тоглоно гэдэг нь хэн хүнд олдохгүй завшаан. Энэ боломж жүжигчин Ц.Мөнхгэрэлд тохиож, Есүй Есүгэний дүрд тоглосон билээ. Харин манай түүхт хатны дүрд тоглосон Ц.Мөнхгэрэл удалгүй Герман эрийн кофег чанахаар харийн орныг зорьсон. Ц.Мөнхгэрэл хааяахан Монголдоо ирдэг. Өнгөрсөн зун Ц.Мөнхгэрэл Монголдоо ирсэн. Ц.Мөнхгэрэлийн нөхрийг Frank Henne гэдэг. Тэр герман эр их эзэн Чингис хааны хатны дүрд тоглосон Монголын сайхан бүсгүйтэй гэрлэснээ мэддэг болов уу.
WWW.TAIZ.MN
Discussion about this post