Тэд хамгийн түрүүнд Хубилайн флотын хөлөг онгоцны модон зангууг олов. Үүнээс дээж авч, ургамал судлалын лабораторид шинжлүүлж, гарал үүслийг нь тогтоолгоход Хятадынх гэж гарчээ. Тэгэхээр монголчууд хятадуудаар хөлөг онгоцоо хийлгэсэн гэсэн үг. Япон руу хоёр ч удаа их цэргээ илгээсэн Хубилай хааны флот хөлөг онгоцыг нь бүтээсэн хятадуудын буруугаас болж сүйрсэн гэнэ. 1268 онд Хубилай хаан Хятадын хойд хэсэг, Солонгосыг эзэлж аваад Японыг эзлэн түрэмгийлэхээр санаархав. Япончууд түүний хүч чадлыг үл тоомсорлосон учраас хаан арлын цайз хэрмийг эзлэхээр бэлтгэж эхэлжээ. Ийнхүү 1274 оны 11 дүгээр сард 40 мянган монгол, хятад, солонгос дайчин ачсан 900 хөлөг онгоц Кюшю арлын Хаката тэнгисийн буланд дөхөж ирэв. Булаан эзлэгчид өдөржин байлдаж, амжилттай давшсаны эцэст шөнө өөрсдийн хөлөг онгоцон дээр иржээ. Гэтэл тэр шөнө далайн хүчтэй шуурга дэгдэж, хөлөг онгоцны зангуунуудыг нь тас татсан тул монголчууд тэнгист гарахаас өөр аргагүй болсон юм. Далайн шуурга эцсийн эцэст флотыг тэр чигт нь арчин хаяж, 200 хөлөг онгоц живж, ердөө 13500 хүн эсэн мэнд үлджээ. Ийнхүү Хубилай хаан их алдагдал хүлээсэн ч Япон руу хоёр дахиа давшихаар бэлтгэж эхэлсэн байна. Тэрээр 1281 оны хавар Хятад, Солонгосын боомтууд дээр тоо томшгүй олон хөлөг онгоц бэлдүүлжээ. Япончууд ч энэ үеэр гар хумхин суусангүй. Тэд долоон жилийн хугацаанд Хаката тэнгисийн буланд 2.5 метр өндөр, 20-иод км урт хана босгосон байна. 1281 оны долдугаар сарын сүүлчээр Монголын эзэнт гүрний дайчид Такашима руу халдаж, гол арал болох Кюшю рүү довтлохоор бэлтгэв. Энэ үеэр Японы хаан болон түүний түшмэдүүд хүчирхэг эзэнт гүрний армиас хамгаалж өгөхийг бурхдаасаа залбиран гуйжээ. Тэдний залбирлыг бурхад ч сонссон бололтой, монголчуудыг Такашимагийн нутаг дэвсгэрт наймдугаар сард орж ирэх үед “камиказе” буюу “Бурхны салхи” хийсэн ирж, бүгдийг сүйрүүлжээ. Монголчуудын алдагдлыг түүхчид янз бүрээр үнэлдэг. Гэхдээ олонх нь 4400 хөлөг онгоц сүйрч, 140 мянган хүн тэнгист амиа алдсан гэж үздэг байна. Үүнээс хойш монголчууд Япон руу дахин довтлоогүй юм. Долоон зууны турш Монголын флотын үлдэгдэл Такашимагийн ойролцоох тэнгисийн ёроолд хөндөгдөлгүй хадгалагджээ. Япон загасчдын торонд хаа нэгтээ ордог шавар хувин, чулуун аяга, шаазангийн хагархай зэргийг эс тооцвол алга болсон флотыг огт судлаагүй гэхэд болно. Харин япончууд 1980-аад оноос энэ талаар сонирхож, судалгааны ажил явуулж эхэлжээ. Японы тэнгисийн археологич Кенза Хаяашида Хубилай хааны алга болсон флотыг олон жил судалж байна. Тэрбээр Хубилай хааны флотын сүйрэл бурхны хүч байсан гэдэгт итгэдэггүй аж. Тиймээс Кенза гол шалтгааныг тогтоохоор эргэлт буцалтгүй шийджээ. Ийнхүү тэрбээр Такашимагийн ойролцоох тэнгисийн ёроолд хэдэн сарын турш малталт хийж, 1.5 метр зузаан элсээр хучигдсан үнэт олдворуудыг хичээнгүйлэн гаргаж авснаар судалгааны ажлаа эхлүүлсэн байна. Тэд хамгийн түрүүнд Хубилайн флотын хөлөг онгоцны модон зангууг олов. Үүнээс дээж авч, ургамал судлалын лабораторид шинжлүүлж, гарал үүслийг нь тогтоолгоход Хятадынх гэж гарчээ. Тэгэхээр монголчууд хятадуудаар хөлөг онгоцоо хийлгэсэн гэсэн үг. Хятад улс 13 дугаар зуунд дэвшилтэт технологи ашиглаад хамгийн бат бэх хөлөг онгоц үйлдвэрлэдэг байжээ. Тэд барьсан хөлөг онгоцнууддаа ус нэвтрүүлэхгүйн тулд каучук түрхдэг байсан бөгөөд төмөр огт ашигладаггүй байв. Археологич Кенза мөн тэнгисийн ёроолоос бөөрөнхий хэлбэртэй нэгэн зэвсэг олсон нь монголчуудын хэрэглэж байсан тэсрэх бөмбөг байв. Үүнийг судалж үзэхэд дотроо дарь агуулсан байжээ. Тиймээс судалгааны багийнхан бөөрөнхий хэлбэртэй олдворыг дэлхийн хамгийн анхны тэсрэх төхөөрөмж хэмээн нэрлэж байна. Ийм супер зэвсэгтэй, цэргүүд нь алсаас сум тавих чадвартай учраас Хубилай хаан Японыг эзлэхээр яарч, эрдэх нь зөв байсан биз. Гэвч тэрээр юуны учир тэнгисийн дайнд ялж чадаагүй юм бол? 1281 оны тавдугаар сард 4400 хөлөг онгоц, 140 мянган цэрэгтэй, Алахан жанжнаар удирдуулсан цэрэг наймдугаар сард Японд дөхөж ирсэн. Тэд олон хоног далайгаар аялснаас болж ядарснаас гадна халдварт өвчинд нэрвэгдсэн тул эхний дайралтаараа ухарчээ. Ийнхүү тэд хүчээ сэлбэхээр хөлөг онгоц руугаа буцаад, наймдугаар сарын 19-нд хүчтэй салхинд ор сураггүй болсон юм. Судлаач Кензагийн удирдлаган доорх малтлагын ажлын үеэр нэгэн сонирхолтой баримт илэрсэн. Энэ нь сүйрсэн хөлөг онгоцнуудын бүх татлага эрэг рүү, зангуунууд нь өмнө зүгт харсан байрлалтай байжээ. Эндээс тэд хүчтэй салхинаас болж алга болсон гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Үүнийгээ батлахаар тэд салхины судалгааны төвд хандаж, 1281 оны наймдугаар сарын 19-ний энэ өдөр байгалийн ямар үзэгдэл болсныг тогтоолгов. Такашимагийн ойролцоох тэнгист ихэвчлэн 8-10 дугаар сард хүчтэй салхи дэгддэг. Зарим үед тайфун хэмээх далайн шуурга болдог бөгөөд цагт 200 км хурдтай ширүүсч, 10-20 м өндөр давалгаа үүсгэдэг. Тэгвэл яг энэ өдөр хүчтэй шуурга болжээ гэж үзвэл тэр олон мянган цэрэг яагаад бүгдээрээ сүйрээгүй, Алахан жанжин тэргүүтэй удирдлагууд нь эсэн мэнд үлдсэн байж болох вэ? Кенза үүнийг зарим цэрэг сайн чанарын хөлөг онгоц хэрэглэж байсантай холбон тайлбарлаж байна. Тэрбээр олдворуудаа судалж үзсэний үр дүнд хятадууд зарим дарвуулт завь, хөлөг онгоцыг зориуд хааш яаш байдлаар хийсэн болохыг тогтоожээ. Тухайлбал хөлөг онгоцыг тэнгист тогтвортой хөвөхөд нөлөөлдөг гол зүйл бол шураг тулгуур. Гэтэл х. Хятадууд ийм онгоц хийсэн нь эх нутгийг нь эзлэн түрэмгийлсэн монголчуудыг үзэн ядсантай холбоотой. Нөгөөтэйгүүр Хубилай хаан аян дайнд яарснаас болж тэнгисийн бус, голын дарвуулт завь олныг гаргасан нь их сүйрэлд хүргэсэн байна. Далайн хөлөг онгоцны их биеийн доод талд хэрсэн хэмээх уртаашаа мод байдаг. Энэ нь давалгаанд тогтвортой байхад нөлөөлдөг байна. Харин сүйрсэн онгоцнуудын үлдэгдлийг ажиглахад ихэнх нь хэрсэнгүй байсан нь Кензагийн судалгаагаар тогтоогджээ. Үүнээс гадна Хубилай хаан Хятадын хуучин хөлөг онгоцноос хэдэн мянгыг аян дайнд илгээсэн нь байгалийн гамшигт тэсвэрлээгүй байна.
Г.НЭРГҮЙ
Discussion about this post